solongonews
Ирэх 5 жилд дунд орлоготой бүлгүүдийн тоо өснө
2021-05-11 10:05
Ирэх 5 жилд дунд орлоготой бүлгүүдийн тоо өснө.

"Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний тоймд дунд орлоготой бүлгийг өргөжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг өргөтгөн хэрэгжүүлж, дээд сургууль болон мэргэжлийн коллеж төгсөгчид, ур чадвартай ажилчид, тариачин гаралтай ажилчдад гол анхаарлаа хандуулан, дунд орлоготой иргэдийн эзлэх хувийг тасралтгүй нэмэгдүүлнэ гэж дурдсан байна.

Дунд орлоготой иргэд бол хэрэглээний гол хүч бөгөөд эдийн засаг, нийгмийн тулгуур багана юм. Чухам яагаад дунд орлоготой бүлгийг өргөжүүлж, тэдэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ? Энэ ямар нөлөө үзүүлэх вэ?

Дунд орлоготой бүлгийн онцлог шинж чанарууд юу вэ?

- Хятад улсын хэмжээнд 400 сая гаруй дунд орлоготой иргэдтэй, зарим нь тогтворгүй орлоготой байдаг.

Дунд орлоготой иргэд гэж хэн бэ ?

Интернэт компаниуд өндөр цалинтай ажилладаг, эсвэл тэдгээр "том үйлдвэрүүд"-д байдаг нь лав л дунд орлоготой хүмүүс байх ёстой.

Багш, эмч, эдгээр мэргэжлийн болон техникийн ажилтнуудын цалин тийм ч их биш байх, бага ч биш, нийгмийн баталгаа сайн, тэд дунд орлоготой бүлэг байх ёстой.

Уугуул нутагтаа гүзээлзгэнэ тариалах хүлэмжтэй бөгөөд жилийн цэвэр орлого нь 200 гаруй мянган юаниас дээш байж, орон нутагтаа тав тухтай амьдардаг тэднийг дунд орлоготой бүлэгт тооцож болно.

Дунд орлоготой иргэд бүлгүүдийн тухайд хүмүүс өөр өөр ойлголттой байдаг.

Хятадын дунд орлоготой бүлгүүдийн ердийн гурван гишүүнтэй гэр бүлийн жилийн орлого 100000-500000 юанийн хооронд байдаг. Хятад улс 400 сая гаруй дунд орлоготой иргэдтэй. Нийт хүн амын 30 орчим хувийг эзэлдэг гэж Хятадын Үндэсний статистикийн хорооны холбогдох албаны хүн өмнө нь онцолж байсан.

Хүний тоо олон боловч эзлэх хувь их биш байгаа нь Хятадын дунд орлоготой иргэд бүлгүүдийн онцлог юм. Тайлангаас харахад өндөр хөгжилтэй орнуудад оршин суугчдын орлогын хуваарилалт ихэвчлэн "Олив" хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр үзүүр нь бага, дунд хэсэг нь том, дунд орлоготой хэсэг нь 60-70 хувийг эзэлдэг. Эдгээр оршин суугчдын орлогын бүтцийг харьцангуй эрүүл бөгөөд нийгэм, эдийн засагт ашигтай гэж үздэг.

Нэмж дурдахад, Хятадын одоогийн дунд орлоготой иргэдийн нэлээд хэсэг нь орлогын тогтвортой байдал хангалтгүй хэвээр байна.

Буухиа шуудан хүргэгч, хоол хүргэлтийн ажилтан, дуудлагын жолооч зэрэг хөдөлмөр эрхлэх уян хатан бүлгүүд нь захиалгад түшиглэдэг. Тэдний нийт орлого нь нэлээд гайгүй байж, тэдний ихэнхийнх нь гэр бүлийн орлого 100 мянган юанийн түвшинд хүрсэн байдаг.

- Уг нь хөдөө тосгонд нэг гэрийн хүмүүс арав гаруй квадрат метр талбайтай байшинд шахцалддаг байсан. Хөргөгч, угаалгын машин байхгүй, бүгд хувцас хунараа гараараа угаадаг байлаа гэж Хэбэй мужийн Гуанцүн шяний Же Чиүшуан ярилаа. Тэрээр одоо том хотод дуудлагын таксинд явдаг. Өдөр бүр өглөө07:30-аас ажлаа эхлээд 10 гаруй цаг ажиллаж, жилд 100 мянга гаруй юанийн орлого олдог. Өнөөдөр гэр бүлийнх нь амьжиргааны түвшин эрс сайжирч, зав чөлөөгөөрөө хүүхдүүдээ сургуульд нь хүргэдэг. Тэрээр өнөөгийн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Үүнийг дунд орлоготой хүмүүсийн тоонд оруулж болох болов уу?  Же Чиүшуан:

- Мэдээжийн хэрэг оролгүй яахав! Надад одоо хоол, хувцасны асуудал байхгүй. Миний орлого өдөр тутмын хэрэглээ, эмчилгээ, боловсролын зардлыг нөхөж чадна гэж хэллээ.

- Өдөрт ихэвчлэн 40 гаруй захиалга авч хүргэдэг. Сарын орлого үндсэндээ 8000-10000 юанийн хооронд байдаг. Баярын өдрүүдэд би өдөрт бараг 60 гаруй захиалга авдаг. Мөн компанийн урамшуулал, нөхөн олговроо нэмээд заримдаа сарын цалин нь 20.000 юаньд хүрдэг. Хэдийгээр орлого гайгүй ч тогтвортой биш гэж Бээжингийн нэгэн супермаркетын хүргэлтийн ажилтан Шяо Ван ажил нэгтэй мянга мянган хүмүүсийн дуу хоолойг дамжуулан ярьсан юм.Шяо Ван шиг уян хатан хөдөлмөр эрхлэлтийн бүлгүүдийн орлого тийм ч доогуур биш боловч тогтворгүй байдал нь өндөр байхын зэрэгцээ тэд том хотуудад амьдрахад өндөр өртөгтэй тулгарч байна.

- Одоогийн байдлаар дунд орлоготой иргэдийн дөрөвний нэг орчим хувийнх нь орлогын тогтвортой байдал тийм ч өндөр биш байна. Тэдний хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулж, орлогын тогтвортой өсөлтийг хадгалах шаардлагатай. Ингэснээр дунд орлоготой бүлгүүд тогтвортой болж, буурахгүй байх болно гэж Жэжян Их сургуулийн Төрийн захиргааны сургуулийн профессор Ли Ши хэллээ.

Дунд орлоготой болох хамгийн боломжтой хүн хэн бэ?

- Дээд сургууль болон мэргэжлийн коллеж төгсөгчид, ур чадвартай ажилчид, тариачин гаралтай ажилчид дунд орлоготой бүлэг болох боломжтой, мөн практик хэрэгцээ ч бас бий.

Дунд орлоготой бүлгийг өргөжүүлэхэд одоогоор хэнийг "машиндаа суулгах" гэж байна вэ?

Дээд сургууль болон мэргэжлийн коллеж төгсөгчид, ур чадвартай ажилчид, тариачин гаралтай ажилчид"14 дүгээр 5 жилийн төлөвлөгөө"-нд онцолсон бүлгүүд юм.

- Тэднийг дунд орлоготой бүлэг болгох боломжтой. Практик хэрэгцээ ч бас бий гэж мэргэжлийн хүн үзэж байна.

Дээд сургууль болон мэргэжлийн коллежид өндөр боловсрол, ур чадвар эзэмшсэн олон төгсөгчид байдаг. Дунд орлоготой бүлэг болох боломжтой байдаг. Хятадын Хөдөлмөрийн Нийгэмлэгийн тусгай судлаач Сү Хайнань:

 - Өөрийн боловсролын түвшин, чанарын түвшинд үндэслэн энэ бүлгийн ихэнх нь энгийн давтагдах хөдөлмөр эрхэлдэггүй, эсвэл үндсэндээ техникийн бус ажил хийдэггүй. Тиймээс дунд орлоготой бүлгүүдэд орох бүрэн боломжтой гэж ярилаа.

Ур чадвартай ажилчид бол "14 дүгээр 5 жилийн жилийн төлөвлөгөө"-ний үеэр эдийн засгаа өндөр түвшинд хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай боловсон хүчин юм.

- Хятад улс үйлдвэрлэгч том гүрнээс үйлдвэрлэлийн хүчирхэг гүрэн болон хувирах, "үйлдвэрлэл"-ээс "ухаалаг үйлдвэрлэл" рүү шилжихэд чадварлаг боловсон хүчнийг өргөжүүлэхтэй салшгүй холбоотой. Эдгээр хүмүүсийг дунд орлоготой бүлэг болгоно гэдэг нь тэдний цалин хөлс, ур чадварын түвшинг хөдөлмөрийн хувь нэмрийг тэнцүүлэх шаардлагатай. Мөн тэдний урам зориг, бүтээлч сэтгэлгээг дайчлахын зэрэгцээ олон хүнийг өөрсдийн ур чадвараа дээшлүүлэх, чадварлаг ажилчин болох хүсэл эрмэлзэлд татахад туслах хэрэгтэй гэж Сү Хайнань илэрхийллээ.

Хүний нөөц, нийгмийн баталгааны яамнаас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Хятад улс 200 гаруй сая ур мэргэжилтэй ажилчинтай. Нийт ажил эрхлэлтийн эзлэх хувь өмнөх жилүүдийн 20 хувиас 26 хувь болж, үүнээс 50 сая гаруй нь өндөр мэргэжилтэй боловсон хүчин юм. Сүүлийн жилүүдэд ур мэргэжилтэй ажилчид хөдөлмөрийн зах зээл дээр хомсдож, орлого нь тогтмол өссөөр ирсэн. Саяхан Хүний нөөц, нийгмийн баталгааны яамнаас "Ур мэргэжилтэй боловсон хүчний цалин хөлсийг хуваарилах удирдамж" гаргаж, аж ахуйн нэгжүүд нь ур мэргэжилтэй боловсон хүчин, ялангуяа өндөр ур чадвартай удирдах боловсон хүчинд жилийн цалингийн систем, тохиролцсон цалингийн систем, зориулалтын тусгай урамшуулал олгохын зэрэгцээ дунд болон урт хугацааны урамшууллын хэрэгжилтийг эрэлхийлэхийг дэмжив. Мөн дээрх "Удирдамж"-д үйл ажиллагааны үндсэн ур чадварыг эзэмшсэн, мэргэжлийн өндөр түвшний ур чадварыг эзэмшсэн, технологийн өөрчлөлтийн төслүүдийг зохион байгуулах чадвартай хүмүүст зориулсан цалин нь инженер, техникийн ажилтнуудын өндөр цалингийн түвшинд буюу дунд шатны албан тушаалтнуудын цалингийн хэмжээтэй тэнцэхүйц байж, салбарын тэргүүлэгчдийн цалинг инженер, техникийн ахлах мэргэжилтэн, корпорацийн удирдах албан тушаалын цалинтай харьцуулж болно гэж дурджээ.

- Тариачин гаралтай ажилчид Хятадын аж үйлдвэрийн армийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Тэдний олонх нь өндөр боловсрол, ур чадвартай, илүү төвөгтэй, шинэлэг хөдөлмөр эрхлэх чадвартай байдаг гэж Сү Хайнань хэлэв. 2020 онд Хятадын тариачин гаралтай ажилчдын тоо 280 саяыг давсан. Үүнээс 170 орчим сая тариачин гаралтай ажилчдын сарын дундаж орлого 4072 юань болно. Өрхийн хувьд олонх нь дунд орлоготой бүлгийн босгонд ойрхон байна.

- Тариачин гаралтай ажилчдын нэлээд хэсгийг дунд орлоготой бүлэгт оруулах нь хот, хөдөөгийн орлогын зөрүүг бууруулах, аж үйлдвэрийн армийн ур чадварын түвшинг дээшлүүлэх, хөдөөгийн хөгжлийг хурдасгахад зайлшгүй шаардлагатай бөгөөд боломжтой юм гэж Сү Хайнань анализ хийсэн байна.

Ирээдүйд эдгээр гол бүлгүүдийн орлогын түвшин нэмэгдэхийн хэрээр оршин суугчдын орлогын хэв байдлыг нэг алхам сайжруулна. Сү Хайнань:

- Өнөөгийн Хятадын нийгэм дэх гол зөрчил нь ард иргэдийн өсөн нэмэгдэж буй сайн сайхан амьдралын хэрэгцээ болон тэнцвэргүй, хангалтгүй хөгжлийн хоорондох зөрчилдөөн юм. Энэхүү тэнцвэргүй байдал, дутагдал нь орлогын салбарт байж, үүний гол илрэл нь оршин суугчдын орлого, хөдөлмөрийн хөлсний эзлэх хувь бага, хот, хөдөө, бүс нутаг, салбар, нийгмийн бүлгүүдийн орлогын зөрөө хэвээр их байгаа ба орлогын дундаж түвшин өндөр биш байгаад оршиж байна. Дунд орлоготой бүлгийг цаашид өргөжүүлэх нь оршин суугчдын орлого, хөдөлмөрийн хөлсний эзлэх хувийг нэмэгдүүлнэ. Ингэснээр оршин суугчдын орлогын хэв байдал "Олив хэлбэртэй" орлогын хуваарилалтын хэлбэрт шилжүүлэхэд түлхэц болж, орлогын хуваарилалтын хэв байдлыг нийтлэг хөгжил цэцэглэлтийн зайлшгүй шаардлагуудтай уялдуулах боломжтой юм.

"Дунд орлоготой иргэдийг өргөжүүлэх" зорилгод хэрхэн хүрэх вэ ?

- Хөдөлмөр эрхлэлтийг өргөжүүлэн, үйл ажиллагааны орчныг сайжруулж, орлогыг дахин хуваарилах бодлогын зохицуулалтыг бэхжүүлэн, ажилчдын ерөнхий чанарыг эрс сайжруулна.

Дунд орлоготой иргэдийн тэлэлтийг хурдасгах нь хөгжлийн шинэ хэв байдлын дор өндөр чанартай хөгжлийг дэмжиж, өндөр чанартай ахуй амьдралыг бий болгоход чухал ач холбогдолтой. Хүмүүсийн ашиг орлого, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг дээшлүүлнэ.

Сү Хайнань:

- Өнөө үед бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулахаас нийтлэг хөгжил цэцэглэлт рүү шилжихийн тулд дунд орлоготой бүлгийг өргөжүүлэх нь хамгийн үр дүнтэй арга юм. Мөн дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлэх, хөгжлийн шинэ хэв байдлыг бий болгоход шаардлагатай. Дунд орлоготой бүлгийг өргөжүүлсэн тохиолдолд л ард түмэн халаасандаа мөнгөтэй, хоол хүнс, хувцас хунартаа санаа зовдоггүй болж, илүү их зүйлийг хэрэглэх болно. Энэ нь дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлэх хүч чадлын үндсэн эх үүсвэр юм гэж онцоллоо.

Энэ зорилгодоо хэрхэн хүрэх вэ ?

Хамгийн гол нь хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах, өргөжүүлэх явдал юм. Сү Хайнань:

- Хөдөлмөр эрхлэлт нь ард иргэдийн хамгийн том амьжиргаа бөгөөд дунд орлоготой бүлгийг өргөжүүлэх эх үүсвэр юм. "14 дүгээр 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд бүтцийн ажил эрхлэлтийн зөрчлийг арилгахад илүү анхаарлаа хандуулан их дээд сургууль төгсөгчид, тариачин гаралтай ажилчид, бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг эрчимтэй дэмжиж, буухиа шуудан хүргэгч, онлайн ажилчид, ачааны машины жолооч зэрэг хөдөлмөр эрхлэлтийн бүлгүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно гэж хэллээ.

Бизнесийн орчныг сайжруулахад анхаарлаа хандуулна. Ли Ши:

- Жижиг, бичил бизнес эрхлэгчид, хувиараа худалдаа эрхлэгчид нийгэмд ажил эрхэлж буй нийт хүн амын ихэнх хувийг эзэлж байна. Тэд бол дунд орлоготой хүмүүсийн "Эмзэг бүлэг"-ийн хүмүүс, эсвэл бага орлоготой хүмүүс юм. Тэдний орлогыг дээшлүүлэхэд бизнесийн орчин, татварын урамшуулал зэрэг төсвийг сайжруулах шаардлагатай. Зах зээлийн шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгж болон хувийн өмчит эдийн засгийн хөгжлийг дэмжих болно гэж ярьлаа.

Орлогыг дахин хуваарилах бодлогын зохицуулалтыг бэхжүүлнэ. Ли Ши:

- Нэг талаас татварын зохицуулалтыг нэмэгдүүлж, одоо байгаа татварын бүтцийг шинэчлэн, ялангуяа шууд татварын эзлэх хувийг нэмэгдүүлж, шууд бус татварын эзлэх хувийг бууруулах. Нөгөө талаас Засгийн газрын төсвийн зарлага дахь хүмүүсийн амьжиргааны зардлын хувь хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааны зардлыг бага орлоготой, дунд орлоготой бүлгүүдийн "Эмзэг бүлгийн" хүмүүст чиглүүлэх нь зүйтэй юм гэж үзэж байна.

Ажилчдын ерөнхий чанарыг эрчимтэй сайжруулна. "14 дүгээр 5 жилийн төлөвлөгөө"-нд өндөр чанартай тариаланчдыг бэлдэх төлөвлөгөөг хэрэгжүүлэн, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны нөөц баялаг болон орчин үеийн бизнесийн аргыг ашиглан орлогоо нэмэгдүүлнэ. Үүнээс гадна, Сү Хайнань:

- Дунд болон дээд түвшний боловсон хүчний чанарыг сайжруулах нь "Дунд орлоготой бүлгүүдийн тэлэлт"-д чухал дэмжлэг болно. Ажилчдын чанар, чадвар улам бүр хүчирхэгжихийн хэрээр нийгмийн баялгийн бялууг илүү том, илүү чанартай болохыг дэмжинэ. Энэ нь эргээд "Дунд орлоготой бүлгүүдийн тэлэлт"-д хүчтэй дэмжлэг болно гэж дурдсан.

- Эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжлийг баримтлах нь дунд орлоготой бүлгийг өргөжүүлэх эдийн засгийн үндэс суурь юм. Хятадын эдийн засаг тасралтгүй хөгжихийн хэрээр бага, илүү олон дунд түвшнээс бага орлоготой бүлэг нь дунд орлоготой бүлэгт шилжих болно гэж Сү Хайнань онцолсон байна.

Зохиогч: Нийтлэл: ШЮ ПЭЙ ЮЙ
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.solongonews.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл