solongonews
Мэдээ мэдээллийн гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхоорой
2017-05-31 15:55
Цэцэн гуайн мэдээ мэдээллийн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ.

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Цэцэний “Гялсхийх агшны хүчин” сэдэвт мэдээ мэдээллийн гэрэл зургийн үзэсгэлэн 5 дугаар сарын 12-ноос 18-ны өдрүүдэд Өвөр Монголын Уран зургийн ордонд нээгдлээ.

Цэцэн гуай энэ жил 91 насыг зооглож байгаа буянтай буурал юм. Тэрээр Өвөр Монголын 70 жилийн өөрчлөлт хөгжлийг гэрэл зургийн хальснаа түүх болгон үлдээсэн ахмад сурвалжлагч, гэрэл зурагчин билээ.

Цэцэн гуайн мэдээ мэдээллийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр

Цэцэн гуай

Цэцэн гуайн мэдээ мэдээллийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр

Тэрээр 1947 онд Улаахотод байсан “Өөртөө Засах Өвөр Монгол Сонин” одоогийн ӨМӨС-д ажлын гараагаа эхэлснээс хойш Өвөр Монголын түүхийг зурагласаар иржээ. Өвөр Монголын түүхэн хүн, түүхэн хэрэг явдал, малчин тариачин, үе үеийн нийгмийн байдал, байгалийн өнгө төрх түүний гэрэл зургийн аппаратаар дамжин түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Цэцэн гуайн зурсан зураг бүхэн нарийн төлөвлөгөө, нямбай байршлаар зураглагдаж буй зүйлийн утга учир, үзэл санааг сайн харуулж чаддагаас хүмүүсийн таашаалыг хүртсээр ирсэн юм. Залуу үеийнхэнд Өвөр Монголын түүхийг ойлгож мэдэх толь болж, өнө үүрд өөрийн үйл хэргээ хадруулах нь тодорхой билээ.

Цэцэн гуайн зурагласан гэрэл зургийн сонгомол:

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : ӨМӨС-ны Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл