Тухайн нутгийн цагаар 12-р сарын 19-нд НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцод оролцогч талуудын 15-р бага хурлын дээд түвшний уулзалтын 2-р үе шатны хурлаар талууд “Күньмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын тогтолцоо”-г бүрдүүлэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрчээ.
Энэхүү тогтолцоо нь дэлхийн эрүүл тогтвортой, цэцэглэн хөгжсөн экосистемийг бий болгох, тогтвортой хөгжлийн зорилтын биелүүлэлтийг дэмжихэд маш чухал ач холбогдолтой юм.
НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцод оролцогч талуудын 15-р бага хурлын дээд түвшний уулзалт нь хоёр үе шатны хэлэлцээ хийх бөгөөд анхан шат нь 2021 оны 10-р сард Хятадын Күньмин хотноо зохиогдсон бол хоёр дахь үе шатны хуралдаан нь тухайн нутгийн цагаар 12-р сарын 07-нд Биологийн олон янз байдлын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар байрлаж буй Канадын Монреаль хотод эхэлж хуралдсан юм.
