solongonews
Дэлхийн дижитал боловсролын чуулганы нээлт болов
2023-02-14 11:25
Дэлхийн дижитал боловсролын чуулганы нээлт болов.

  Дэлхийн дижитал боловсролын чуулга уулзалт 02-р сарын 13-нд Бээжинд нээлтээ хийсэн бөгөөд тус хуралд дэд ерөнхий сайд Сүнь Чүньлань оролцон үг хэлэв.

  Сүнь Чүньлань хэлэхдээ “Орчин үеийн мэдээллийн технологи боловсролын хөгжилд хувьсгалт нөлөө үзүүлж байх мөртөө Хятадын засгийн газар дижитал боловсролыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байх юм. Тасралтгүй хүчин чармайлтын үр дүнд улс орны бүх бага, дунд сургуулийг интернэтэд холбожээ. Сургуулиудын 99.5 хувь нь мультимедиа ангитай, үндэсний ухаалаг боловсролын төрийн үйлчилгээний платформ бий болж, суурь боловсролын 44 мянга сургалтын нөөц, 6.757 мэргэжлийн боловсролын чанарын курс, 27 мянган дээд боловсролын MOOC болон туршилтын хичээлүүдийг нэгтгэж, өндөр чанартай боловсролын нөөцийн хамрах хүрээг өргөжүүлэн, боловсролын тэнцвэртэй хөгжил ба боловсролын тэгш байдлыг дэмжиж, тус сургуульд суралцаж буй 290 сая сурагч хот, алслагдсан уулархаг нутагт амьдарч байгаагаас үл хамааран өндөр чанартай боловсрол эзэмших боломжтой юм. Бүх шатлал, төрлийн сургуулиуд дижитал боловсролын хэрэглээний хувилбаруудыг баяжуулж, дижитал технологи, уламжлалт боловсролын цогц хөгжлийг дэмжиж, боловсролын үзэл баримтлал, арга, хэлбэрийг шинэчлэн, дижитал технологи нь боловсролыг хүчирхэгжүүлж, хүмүүсийг хүмүүжүүлэх мөн чанарт илүү сайн үйлчлэх боломжийг олгоно”.

  Дижитал эрин үеийн чиг хандлагад нийцүүлэн боловсролын шинэчлэл, инновацыг ахиулах нь дэлхийн бүх улс орны өмнө тулгамдаж буй томоохон асуудал гэдгийг Сүнь Чүньлань онцолжээ.

Хятад улс дижитал боловсролын олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсролын бодлого болон дижитал боловсролын стандарт хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, илүү өндөр чанартай дижитал боловсролын үйлчилгээ ба бүтээгдэхүүн гаргахад бэлэн байх мөртөө дижитал боловсролын засаглал, төрийн үйлчилгээний түвшинг дээшлүүлэн, нээлттэй, хуваалцсан, эрх тэгш, харилцан ашигтай, эрүүл, аюулгүй дэлхийн дижитал боловсролын экосистемийг бий болгоход дэмжлэг үзүүлж, дижитал боловсролын ололт амжилтыг бүх улс орны ард түмэнд илүү үр өгөөжтэй болгон, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг ахиулах, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахад илүү их хувь нэмэр оруулах болно.

  "Дижитал өөрчлөлт ба боловсролын ирээдүй" уриан дор болж буй уг хуралд 130 гаруй улс орон, бүс нутгийн төлөөлөгчид оролцов.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл