solongonews
Азийн рекордын эзэн Су Бинтянь
2021-09-23 08:46
Азийн рекордын эзэн Су Бинтянь

     Хятадын төв баруун нутгийн Шааньши мужийн төв Ши Ань хотод зохиогдсон БНХАУ-ын спортын наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн шувтаргын тэмцээнд тамирчин Су Бинтянь 9.95 секундийн амжилтаар аваргалав. БНХАУ-ын спортын наадамд дөрөв дэх удаа оролцсон тэрээр энэ удаад хүсэл зорилгоо биелүүлж, бүх Хятадын тэмцээний 100 метрийн гүйлтийн анхны алтан медалийг хүртлээ.

    Өмнө нь Токиогийн зуны олимпын 100 м-ийн гүйлтийн дэвжээнд Су Бинтянь хагас шувтаргын тэмцээнд 9.83 секундийн амжилт үзүүлж, Азийн шинэ рекорд тогтоосон бөгөөд олимпын наадмын эрэгтэйн 100 м-ийн гүйлтийн шувтаргын тэмцээнд үлдсэн Хятад улсын анхны тамирчин болсон юм. Олимпын шувтаргын тэмцээнд тэрбээр 9.98 секундийн хэр бүтэмжээр зургаадугаарт орсон юм.

    32 настай Су Бинтяний хувьд карьерийнхаа оргил үед байна.

- Би өөрийн дасгал бэлтгэлээ сайтар хийж, 30 гарсан боловч би хурдан гүйж чадна гэдгээ харуулахыг хүсэж байна. Залуучуудад хандаж хэлэхэд 25 нас хүрснээр бодоход тэдний хувьд хоёр ч удаагийн олимпод оролцох цаг хугацаанд өөрийгөө хөгжүүлэн хичээн чармайх боломж бий юм, харин хүмүүсийн хэлсэн ярьснаар өөрийгөө хязгаарлаж ухарч болохгүй юм гэж хэллээ.

    2018 онд Су Бинтянь Жакартагийн Азийн спортын наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд аваргалж алтан медаль хүртсэн. Тухайн үед тэрээр:

- Би 9.91 секундаас илүү хурдан гүйж чадна гэдэгтээ итгэдэг. Азичууд 9.85 секундаас илүү сайн амжилт үзүүлж чадна гэж боддог. Би лавтай чадна гэж хэлж чадахгүй ч 9.90 секундийн амжилт үзүүлэх бололцоо бий гэдэгтээ итгэдэг бөгөөд 9.80 секундийн түвшинд орохоор чармайх болно” гэж хэлж байсан юм.

Гурван жилийн дараа нь тэрээр Токиогийн зуны олимпд энэ амлалтаа биелүүллээ. Мөн гурван жилийн дараа нь тэрээр Шаань Ши мужид болсон наадамд бүх Хятадын тэмцээний 100 м-т аварга болох мөрөөдлөө биелүүлж чадлаа.

- Энэ нь миний хувьд сүүлчийн удаагийн бүх Хятадын тэмцээн. Гэхдээ сүүлчийн тэмцээн биш юм. Энэ оны амжилтаар авч үзвэл миний тэмцээний өрсөлдөх чадвар сайн байгаа. 10 секундийн дотор орох амжилтаа тогтвортой хадгалж болох юм. Хэрэв бэлтгэлээ сайтар хийж, нарийн нямбай зүйл дээр хичээвэл мөн хэд хэдэн удаа 9.80 секундэд дөхсөн амжилтад хүрэх бололцоо байгаа гэж бодож байна гэж Су Бинтянь ярив.

БНХАУ-ын спортын тэмцээнд аваргалсныхаа дараа Су Бинтянь сурвалжилгын бүсэд сэтгүүлчидтэй таарчээ. Тэрээр тэмцээнд өмссөн гутлаа авч явж байлаа. Гутал дээр нь түүний Токиогийн олимпын эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн хагас шувтаргын тэмцээнд бүтээсэн 9.83 секундийн амжилтыг урлан бичсэн байв. Харин хажуугийн үлдсэн цагаан хэсэгт нь тэрээр бүх Хятадын тэмцээнд аваргалсан амжилтаа гараар тэмдэглэн, 9.95 секунд хэмээн бичжээ.

- Энэ спортын гутлаа би хэзээд үүрд хадгалах болно гэж хэлж байлаа.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл