solongonews
Хятад улс даяар билгийн улирлын 07-р сарын 07-ны баярыг тэмдэглэж байна
2018-08-17 22:29
Билгийн улирлын 07-р сарын 07-ны баяр нь 2000 шахам жилийн түүхтэй Хятадын эртний уламжлалт баяр юм. Энэ баярын тухай Хятадын ард түмний дунд маш олон домог яриа уламжлагдаж байдаг юм.

 

 

Хятад улс даяар билгийн улирлын 07-р сарын 07-ны баярыг тэмдэглэж байнаӨнөөдөр бол Хятадын уламжлалт билгийн улирлын 07-р сарын 07-ны баяр буюу амраг хосын баяр юм. Хятадын олон газрынхан өөр өөрийнхөө өвөрмөц  аргаар энэ баярыг тэмдэглэж байна.

Билгийн улирлын 07-р сарын 07-ны баяр нь 2000 шахам жилийн  түүхтэй Хятадын эртний уламжлалт баяр юм. Энэ баярын тухай Хятадын ард түмний  дунд маш олон домог яриа уламжлагдаж байдаг юм.

Сүүлийн жилүүдэд билгийн улирлын 07-р сарын 07-ны баяр  болон түүнтэй холбоотой үхэрчин хүү нэхмэлчин охины домог урьд хожид Хятадын  биет бус соёлын өвөөр бүртгүүлсэн юм. Хятадын зүүн нутгийн Шаньдүн мужийн И Юань  сян уг домог үүссэн газраар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Билгийн улирлын 07-р  сарын 7-ны баярыг тохиолдуулж, тухай газар олон төрлийн тэмдэглэх ажиллагаа  зохиолоо. И Юань саяны аялал жуулчлалын газрын орлогч дарга Жоу Чиншю хэлэхдээ,  романтик аз жаргалтай амьдрал тус хотын соёлын шинэ бэлгэ тэмдэг болж байна  гэжээ.

Бид дараалан 7 удаа амраг хосуудын баяр наадам зохиож,  үхэрчин хүү нэхмэлчин охины зураг хөрөгтэй гудамж, ардын зан үйлийн музей,  шуудангийн маркийн музей зэргийг байгуулсан юм. Бид цуврал арга хэмжээ зохиож,  уг баярыг манай хотын соёлын шинэ бэлгэ тэмдэг болгож, үхэрчин хүү нэхмэлчин  охин манай нутагт хайрын сүй тогтсоныг тэмдэглэж байгаа юм гэжээ.  

Ардын зан үйл судалдаг эрдэмтэн Фү  Ванхуа танилцуулж хэлэхдээ, билгийн улирлын 7-р сарын 7-ны баяр Хань гүрнээс  үүсэлтэй. Эрт дээр үед энэхүү баяр нь эмэгтэйчүүдээр гол болгон олон арга хэмжээ  зохиодог хувь хүний баяр байжээ. Эмэгтэйчүүд энэ өдөр хуран цугларч, гар урлал,  нарийн боов хийх, нэхмэлчин охиныг тахих зэргээр гар уран, сайн нөхөртэй болохыг  хүсдэг байна. Одоо болоход 07-р сарын 07-ны баяр нь нэн сайн сайхан утга  агуулгатай болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: Ардын зан үйлийн уламжлал хөгжил энэхүү баярыг нийгмийн хөгжилд зохицох агуулгаар баяжуулан, зөв энергийг дээдэлж  байна. Энэ хоёр хоногт хос хоёулаа хамт аялан, даатгал хийх үйл ажиллагаанд  оролцож, олон олон нэрт уул усаар аялж, хайр сэтгэлээ илэрхийлдэг байна  гэжээ.

Шаньдүн мужийн хүн Шүй Ли-Ин энэ өдөр  нарийн боов хийх, гурилаа хэвт давтан алтан загас, алтан жирхрээ, цэцгийн сагс,  чандмань, лянхуа цэцэг, бар зэрэг төрөл бүрийг дүртэй нарийн боов хийсэн байна.  тэрээр хэлэхдээ: Намайг бага байхад ээж маань нарийн боовыг хэлхэн,  цонхонд өлгөж, өлсөх үедээ нэгийг авч иддэг байсан, энэ нь мөн энэ ондоо элбэг  хураалт авахыг бэлгэддэг байлаа гэжээ.

Эрт үед билгийн тооллын 07-р сарын 07-ны шөнө юм уу эсвэл  06-ны шөнөөр Хятадын эмэгтэйчүүд хашаандаа нэхмэлчин охиноос ур авьяас сурахыг  гуйдаг. Энэ уламжлалыг тэмдэглэхийн тулд Шаньдүн мужийн Зибө хотын Линьзи  дүүргийн Чигийн соёлын музейд Хань гүрний хувцас заслыг цаасаар урлан бүтээх  арга хэмжээг зохиож хүүхдүүдийг эцэг эхтэйгээ нь хамт оролцуулан, уламжлалт түүх  соёлтой танилцуулжээ. Чигийн соёлын музейн холбогдох хариуцлагатан Люй Чэн: “Билгийн тооллын 07-р  сарын 07 зөвхөн үхэрчин хүү нэхмэлчин охины баяр биш, хайр сэтгэлтэй хүмүүсийн  баяр юм. Үүнийг мөн эцэг эх нь хүүхэдтэйгээ хамт тэмдэглэх ёстой баяр гэж би  боддог. Өнөөдөр бид хүүхдүүдтэй хамт Хань гүрний үеийн уламжлалт хувцас заслын  хамгийн үндсэн загварыг бүтээж байна. Тухайлбал энэ урт дээл, урт ханцуй, үүнээс  гадна богино цамц, урт банзал гээд хамгийн үндсэн зүйлийг нь хийж байна.  ”

Хятадын өмнөд нутгийн Гуандүн мужид 07-р сарын 07-ноос өмнө зуу шахам хүн  Хятадын дөрвөн том цаасан хайчилбарын нутаг Фөшаньд, энэ нутгийн цаасан  хайчилбарын биет бус соёлын өвийн уламжлагч Рао Баоляниас цаасан хайчилбар  хийхийг сурч, хайртай хүмүүстээ бэлэглэн, “Хятадын романтик”-ийг харуулж байлаа.

Уламжлалт зан үйл судлаачид: Шинэ эринд хуучны зан  үйлийг дурсан тэмдэглэх, шинэ аргаар тэмдэглэх зэрэг олон хэлбэрээр эртний  соёлын түүхийг харуулсан билгийн тооллын 07-р сарын 07-ны баярыг өвлөн уламжилж байна гэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл