Зүүн Азийн 16 дахь дээд уулзалт саяхан өндөрлөлөө. Видео хэлбэрээр болсон энэ дээд уулзалтад Хятадын тал цар тахалтай хамтаар тэмцэж, эдийн засгийн бүх талын сэргэлтийг ахиулж, ногоон хөгжлийн ахиулж, АСЕАН-ны төвийн байр суурийг дэмжих зэрэг олон санал зөвлөгөө дэвшүүлсэн юм. Энэ нь Зүүн Азийн хамтын ажиллагаанд эрч хүч нэмсэн төдийгүй, дахин бодит үйл ажиллагаагаараа олон талт үзлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж буй хэрэг юм.
Энэ Удаагийн дээд уулзалт нь цар тахал хүндэрч, эдийн засаг уналтад орж буй нөхцөл байдалд болж байгаа юм. Хүндрэл бэрхшээлтэй байх тутам хөгжлийг тэргүүн байранд тавих хэрэгтэй гэж Хятад улс ямагт үзсээр ирсэн юм. Саяхан Хятадын дээд удирдагч дэлхийн хөгжлийн санаачилга дэвшүүлсэн юм. Хүчирхэг, ногоон, эрүүл дэлхийн хөгжлийг ахиулж дэлхийн хөгжлийн хамтын цогц байгуулах санаачилга дэвшүүлсэн юм. Энэ удаагийн хуралд Хятадын тал цар тахалтай тэмцэх болон эдийн засгийг сэргээхийг зэрэг сайн хийж, дэлхийн хөгжилд цаашид хөдөлгөх хүч хангах тухай санаачилга дэвшүүлсэн юм.
Цар тахалтай тэмцэх нь өнөөгийн хамгийн тулгамдсан үүрэг юм. АСЕАН болон Хятад Япон БНСУ-ын "10+3"-ын механизм бол Зүүн Азийн хамтын ажиллагааны гол зам суваг юм. Үүнд АСЕАН болон Хятадын "10+1"-ийн хамтын ажиллагаа нь хамгийн зангилаа хүчин зүйл юм. Цар тахал дэгдсэнээс нааш Хятад улс Зүүн Азийн хамгийн том орны хувьд олон улсын хамтын нийгэмлэгт 1 тэрбум 580 сая тун вакцин болон уусмал хангаж, үүнд АСЕАН-ны орнуудад 460 сая тун вакцин хангасан бөгөөд АСЕАН-ны орнуудад тусалж бүс нутгийн вакцин үйлдвэрлэх болон хуваарилах төв байгуулахыг дэмжинэ гэж илэрхийлсэн юм. Эдгээр арга хэмжээ нь ямар учраас харилцан дэмжин тусалж, зовлон жаргалаа хамтатгасан Хятад АСЕАН-ны хувь заяаны хамтын цогц байгуулах ёстой гэдгийг тодорхой харуулж буй юм.
Үүний зэрэгцээ цар тахлын дараах сэргээн босголт ч тулгамдсан асуудал болоод байна. Тоо баримтад харуулснаар цар тахлын нөхцөл байдалд АСЕАН нь өнгөрсөн жил Хятадын хамгийн том худалдааны түнш болсон юм. Энэ оны эхний гурван улиралд хоёр талын худалдааны хэмжээ 630 тэрбум 540 сая ам.долларт хүрч, өмнөх жилээсээ 31.1 хувь өссөн байна. Энэ нь бүс нутгийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ болон хангамжийн хэлхээний аюулгүй байдлыг баталгаажуулснаар барахгүй олон талт үзэл болон чөлөөт худалдааг эрс дэмжсэн хэрэг юм.
Нэн чухал нь Хятадын талын нээлттэй хамтран ажиллах арга хэмжээ нь бүс нутгийн цар тахлын дараах сэргэлтэд цагаа олсон хэрэг болж буй юм. Энэ удаагийн дээд уулзалтад хүмүүс бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээрийг эртхэн хүчин төгөлдөр хэрэгжүүлэхийг шаардаж, АСЕАН-ны бүх талын сэргэлттэй нэн тэргүүнд уялдаатай байх, ногоон хөгжлөөс нүүрстөрөгч бага ялгаруулах хөгжлийн загвар уруу шилжих зэрэг талаараа Хятад улс бүс нутгийн түншүүдтэйгээ хамтын ажиллагааны орон зайгаа цаашид өргөтгөхийг дэмжиж, хамтын ажиллагааны нөөц бололцоог цаашид нээхийн дэмжсээр ирсэн юм. Малайзын шинжээчийн үзэж байгаагаар АСЕАН нь бүхэлдээ юм уу гишүүдийн өнцгөөс аль алинаас нь харахад Хятад улсыг эдийн засгаа сэргээх чухал түншээ гэж үзэж байгаа юм гэжээ.
