solongonews
Саран дээр хятад нэртэй 12 газар байна
2019-02-20 10:24
Сарны арын гадаргууд ажиллаж буй Хятадын Чан-Е--4 төхөөрөмжийн газардсан байршлыг Тяньхэ бааз гэж нэрлэж, эргэн тойрны гурван нүхийг Жинюй, Хэгү, Тяньжинь гэж нэрлэсэн байна. Төхөөрөмж газардсан цэгийн гол нүхний төв дэх том хадыг Тайшань гэж нэрийджээ. Ийнхүү саран дээр хятад нэртэй 12 газар бий боллоо.


    Энэ сарын 15-нд Хятадын Үндэсний сансар судлалын товчоо, Хятадын шинжлэх ухааны академи, Олон улсын сансар судлалын холбооноос хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү мэдэгдлийг хийсэн байна. Нэрсийг тогтоохдоо Чан-Е-4, Чан-Е-2-оос ирүүлсэн өндөр нягтралтай зургуудад үндэслэсэн байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл