solongonews
Хятад, Орос цэргийн нэгдсэн сургууль хийж байна
2017-09-18 22:40
Энэ сарын18-нд Хятад, Оросын “Тэнгис дээрх нэгдэл-2017” хоёр дахь шатны сургуулилтад оролцох Хятадын хөлөг онгоцууд Владивостокийн цэргийн боомтод хүрэлцэн очиж, сургуулилт албан ёсоор эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр дахь шатны сургуулилт Япон тэнгисийн Петр хааны боомт, Окотскийн тэнгисийн өмнөд хэсгийн хооронд явагдаж, сургуулилтад оролцох хоёр талын цэргийн хүчин эх газар, тэнгис дэх олон төрлөөр сургуулилт хийнэ.

Хятадын тэнгисийн цэргийн минэ тээгч Шижяжуан пуужинт хөлөг онгоц, хамгаалалтын Дачин пуужинт хөлөг онгоц, ерөнхий баталгаа хангагч Дүнпинхү хөлөг  онгоц, авралтын Чандао хөлөг онгоц, хөлөг онгоцон дээрх нисдэг тэрэг оролцох бөгөөд Оросын талын цэргийн хүчин, зэвсэг техниктэйгээ оролцох  болно. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл