solongonews
Засгийн газрын 2017 оны ажлын тайлангийн 86 хэсэгт өөрчлөлт оруулж байж боловсруулжээ
2018-03-21 21:15
Засгийн газрын 2017 оны ажлын тайлангийн 86 хэсэгт өөрчлөлт оруулж байж боловсруулжээ.

ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганаар хянаж баталсан Засгийн газрын ажлын тайлангийн 86 хэсэгт засвар өөрчлөлт оруулан, ардын төлөөлөгч, УТЗЗ-ний гишүүдийн санал санаачилгыг илүү олноор тусгаж, иргэдийн дуу хоолойг дамжуулснаар иргэдийн эв санааг нэгтгэхэд илүү тустай гэж Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх судалгааны газрын орлогч дарга Хань Вэньшөү 03-р сарын 20-нд хэлсэн юм. Тэрээр: Энэ онд Хятад улс тогтвортой байдлын дунд ахиц дэвшлийг эрэлхийлэх ерөнхий төлөвөө хэвээр хадгалж, өндөр чанартай хөгжлийн төлөө хичээн зүтгэх болно гэжээ. 

Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хэвлэл мэдээллийн албаны мөн өдрийн хэвлэлийн бага хурлаар Хань Ваньшөү хэлэхдээ: - Өнгөрсөн 5 жилийн түүхэн чанартай ололт амжилт, Засгийн газрын ажлыг дүгнэх талаар, мөн энэ оны ажлын талаар төлөөлөгч гишүүдийн санал санаачилгын дагуу олон агуулга нэмж оруулсан гэжээ. 

Эдийн засгийн шинэ хөдөлгөх хүчийг нэмэгдүүлэх талаар “Орчин үеийн үйлчилгээний салбарын хөгжлийг хурдасгах”, "Оюунлаг нийгмийг байгуулах” зэрэг агуулгыг, үйлдвэрлэлийн хүчирхэг орныг бүтээн байгуулах тухай хэсэгт “Ухаалаг үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, “Хөдөлмөрийн сайчуулаас суралцах", "Мэдлэг боловсролтой, ур чадвартай, инновацтай хөдөлмөрлөх хүчний эгнээг байгуулах” зэрэг агуулгыг, эрхийг чөлөөлж доод шатанд олгох, эрхийг чөлөөлөх, удирдахыг уялдуулах, үйлчилгээг сайжруулах тухай хэсэгт “Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын төслийн амлалтын тогтолцооны өөрчлөлтийн туршилтыг ахиулах”, "Засаг захиргааны үйлчилгээний стандартыг эрчимжүүлэх” зэрэг агуулгыг нэмсэн.
Өөрчлөлт нээлтийн хэсэгт мөн "Банк санхүүгийн хяналт удирдлагын тогтолцоог өөрчлөх", "Хилийн бүс, үндэстэн дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх” зэрэг агуулгыг нэмж оруулсан байна.

Хань Вэньшөү танилцуулахдаа: - Иргэдийн амьжиргаатай холбоотой хэсэгт мөн багагүй нэмэлт өөрчлөлт оруулсан гэжээ.

Тэрээр хэлэхдээ: - Цэцэрлэгийн багш нар бэлтгэхийг чухалчлах, эмч сувилагчийг бэлтгэх хүчээ нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх талыг чухалчлахыг баримталж, хүнд өвчнөөс сэргийлж, хяналтаа сайжруулах, хөдөө тосгонд үлдсэн хүүхдүүдэд анхаарч, туслах, хот суурингийн ядуу буурай амьдралтай хүүхдүүдийг хамгаалах ажлыг сайжруулах, соёлын үйлдвэрийн хөгжлийг хурдасгах, бүх нийтийн ном унших арга хэмжээг удирдан дагуулах зэргийг нөхөж оруулсан гэжээ.
Хан Вэньшю тэмдэглэхдээ: - Энэ онд Хятад улс тогтвортой урагшлах ажлын үндсэн чигийг баримталж, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой эргэлтийг хэвээр хадгалж, эдийн засгийн эргэлтийн зүй зохистой орон зайг батлахын зэрэгцээ идэвхтэй дэвшин бодит амжилт гаргаж, өндөр чанартай хөгжлийг урагшлуулна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: - "Бүтцийн зохицуулалтыг бид илүү сайжруулна. Өөрчлөлт нээлтийн талаар илүү олон шинэ арга боловсруулна. Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой энэ онд тохиож байна. Өөрчлөлт нээлтийг тэмдэглэх үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн хамгийн гол тэмдэглэлт үйл ажиллагаа бол өөрчлөлт нээлтийн эрч хүчтэй арга барилыг хэрэгжүүлэх явдал юм. Мөн ард иргэдийн аамьжиргааг дээшлүүлж, экологийн орчныг сайжруулна. Энэ нь  дэвшлийн бодит ач холбогдол юм гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл