solongonews
Эрээн хотын Олон улсын дээд сургууль шинэ оюутнаа хүлээн авлаа
2017-09-08 22:56
Эрээн хотын Олон улсын дээд сургууль шинэ оюутнаа хүлээн авлаа

Намар болж шинэ хичээлийн жил эхлэхэд Эрээн хотын Олон улсын дээд сургууль шинэ оюутнуудаа угтан авлаа.

Энэ хичээлийн жилийн хувьд нийт 133 гадаад оюутан бүртгүүлсэн бол эдийн засаг, мөнгөн гүйлгээ, олон улсын хятад хэл, олон улсын арилжаа худалдаа, аялал жуулчлалын менежер зэрэг мэргэжлээр суралцах юм байна.

Эрээн хотын Олон улсын дээд сургууль нь байр сууц, хоол унд, сургалтын тэтгэлэг зэрэгт анхаарал хандуулж, суралцах орчин нөхцөлийг шинэчлэн сайжруулж, оюутнууд суралцах урам зориг, амжилт гаргах нөхцөл боломжийг хангаж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ShineEreen
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл