solongonews
200 сая юаниар баригдсан Синьхуа талбайн метроны буудлын ”цахим од” гудамж
2022-01-07 17:50
200 сая юаниар баригдсан Синьхуа талбайн метроны буудлын ”цахим од” гудамж

ӨМӨЗО-ы Хөххотын төв дэх Синьхуа талбайн метроны буудлын "цахим од" гудамжны бүтээн байгуулалт дуусч 2022 оны 01-р сарын 01-ний өдөр ашиглалтад оржээ. Энэхүү гудамж нь Хөххотын Синьхуа талбайн метроны буудалд байрладаг. Өвөр Монголын Өөртөө Засах Орон дахь анхны метроны TOD газар доорх худалдааны гудамж бөгөөд 15000 орчим ам метр талбайтай, далайн ертөнц, тусгай цэнхэр хөшиг, Европ загвар хэмээх гурван хэсгээс бүрддэг. Хоолны гудамж, Өвөр Монголын соёлын туршилтын төв, цахим од номын сан гэх мэт тусгай шалгах цэгүүдтэй, дуу, гэрэл, цахилгаан, сүүдэр зэрэг шинжлэх ухаан, технологийн хэрэгслээр дамжуулан тал нутгийн соёл болон орчин үеийн худалдааг нэгтгэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл