1963 оны 12 сард ерөнхий сайд Жөү Эньлай II удаагийн бүх улсын Ардын төлөөлөгчдийн их хурлын дөрөвдүгээр хурал дээр: “Хятад улсын хэрэглэх чулуун тосыг одоо үндсэндээ өөрсдөө хангаж чадах болжээ” гэж зарласан байна. Шинэ Хятад улс байгуулагдахаас өмнө Хятад улсын чулуун тосны аж үйлдвэрийн суурь маш буурай байжээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа 4 чулуун тосны суурийн байгуулж, 1959 он гэхэд бүх улсын түүхий тосны гаралтын хэмжээ 3.73 сая тоннд хүрч, чулуун тосны гол хэсгийг өөрсдөө хангах хэмжээ 40.6 хувьд хүрсэн байна.
1963 онд Хятад улс хурд, өндөр түвшнээр Да Чингийн чулуун тосны уурхайг хайн илрүүлж, жилийн 6 сая тонн түүхий тосны гаралттай үйлдвэрийг байгуулж, чулуун тосны асуудлыг шийдсэн байна. 1965 оны сүүл үе хүрэхэд Хятад улсын түүхий тосны гаралтын хэмжээ 11.31 сая тоннд хүрч, улсын дотоодын хэрэглээний түүхий тос болон чулуун тосыг өөрсдөө хангах болж, Хятад улсын чулуун тосны аж үйлдвэрийн хөгжлийн түүхэн дэх нэг удаагийн үсрэлтийг биелүүлж чадсан байна.
