Нуклейн хүчлийн шинжилгээ нь шинэ коронавируний халдварыг шүүх чухал стандарт бөгөөд эрт илрүүлэх, эрт мэдэгдэх,эрт тусгаарлах,эрт эмчлүүлэх шаардлагыг хэрэгжүүлэх гол арга хэмжээ юм.
Сурвалжлагч Төрийн Зөвлөлийн урьдчилан сэргийлэх, хянах хамтын механизмаас мэдээлснээр, одоогийн байдлаар Хятадын хэмжээнд өдөрт 51.65 сая хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийх хүчин чадалтай 13100 эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллага ажиллаж байна. Мөн одоогийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусыг нуклейн хүчлээр илрүүлэх чиглэлээр 150,000 шахам техникч ажиллаж байгаа бөгөөд нийт 37 зүйлийн нуклейн хүчлийг илрүүлэх урвалжийг зах зээлд гаргахаар баталсан байна.
Хятад улс ерөнхийдөө 6 цагийн дотор шинжилгээний дүнг гаргаж чадах болж, 5-ыг 1-д, 10-ыг 1-д, 20-ыг 1-д холин шинжилгээ технологийг шинэлэг байдлаар хөгжүүлж, илрүүлэх стратегийг тасралтгүй оновчтой болгосон байна.
