solongonews
Хятад улсын нэрт чулуун агуй
2017-08-17 15:53
Хятад улсын гурван их алдартай чулуун агуй

        Дүнь Хуан агуйн урлаг нь хүмүүсийн бахархлыг ихэд татаж байдаг. ГаньСү мужийн Дүнь Хуан хотоос өмнө 10 километр зайтай газарт байрлаж байдаг. Он тооллын 304 - 439 оны сүүлийн үеэр Лү Цүнь лам анхны агуйг эхлэн байгуулсан байна. Бурхан шашны хөгжлийг дагалдан агуйн тоо ч олшрон нэмэгдэж, Тан улсын үед мянга гаруй болсон байна. Урт удаан хугацааны салхи борооны элэгдлээс одоо Умард Вэй, Умард Жөү, Сүй, Тан, Таван Төр, Сун, Баруун Шя, Юань зэрэг арван зургаан төрлийн 492 агуй л үлдэж байна.

 

   Юнь Гангийн чулуун агуй нь Хятад улсын алдарт урлагийн эрдэнийн сан мөн. Чулуун агуйн дөрвөн хананд арван мянга гаруй их бага нь тэнцвэргүй бурхны сийлбэр байдаг. Энэхүү дэлхийн алдартай агуй нь Шань Ши мужийн Да Тун хотоос баруун зүгт 16 километр зайтай Ү Жөү Шань уулын өмнө хормойд бий. Ихэнх хэсгийг нь умард Вэй улсын Вэнь Чэнди хааны Хөү Пингийн эхний 460 оноос Шяо Веньди хааны Тай Хөүгийн 494 он хүртэл гуч гаруй жилийн хугацаа зарцуулж бүтээн байгуулсан юм. 

      Дэлхийд алдартай Лун Меньний чулуун агуй нь Луо Янгийн И Чюйд бий, Лун Меньний агуй нь мөн түүнчлэн улсын эртний бурхан шашны чулуун агуйн урлагийн гурван том эрдэнийн сангийн нэг болж улсын дотоод, гадаадад алдаршиж байдаг. Түүхэн тэмдэглэлд үндэслэвэл Лун Меньний чулуун агуйг Умард Вэй улсын Шяо Веньди хаан 494 онд нийслэлээ шилжүүлэхийн үеэр өргөн хэмжээгээр байгуулж эхлэв. Түүнээс хойш Зүүн Вэй, Баруун Вэй, Умард Чи, Умард Жөү, Сүй, Тан улс үргэлжлэн их хэмжээгээр байгуулсан бөгөөд Таван Төр, Сун улсын үед хүртэл бас байгуулж байлаа.

 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл