
Төвд “Гэсэр” нь 1 сая гаруй шад шүлэг, 20 сая үгтэй бөгөөд дэлхийн 5 том туулийн нийлбэртэй тэнцдэг. 2006 онд Хятад улс төвд “Гэсэр”-г үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвөөр бүртгэж, 2009 онд “Гэсэр тууль” нь ЮНЕСКО-гийн “Биет бус соёлын өв жагсаалт”-д бүртгэгдсэн юм.
Хөхнуур мужийн Голог төвд үндэстний өөртөө засах жөү нь Гэсэр соёл үүсэж хөгжсөн нутаг бөгөөд “Хятадын гэсэр соёлын өлгий” хэмээн нэрлэгддэг. Энд “гэсэр” соёлын им тамга хамгийн тод, тууль нь хамгаас онцлогтой, хамгийн бүрэн бүтэн хадгалагдсан, туульч хамгаас олон, хамгийн их нөлөө бүхий бүс нутаг юм. Өнгөрсөн зууны 80-аад оноос хойш “гэсэр” соёлын уламжлалыг авран хамгаалах ажил эхэлсэн бөгөөд төвд “Гэсэр”-ээ уламжлан хөгжүүлэх ажлыг хийж ирсэн юм.
