Есөн настай Сэд ӨМӨЗО-ы Алшаа зүүн хошууны монгол сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч болно. Шинэ короновирусний халдвараас болоод Сэдийн аав ээж нь хөлсөлсөн хоньчин буцан ирж чадаагүй тул гэр бүлээрээ хонио хариулж сууна. Сэд аав ээждээ туслахын хажуугаар интернэт хичээлээ үзнэ. Сэдийн нутаг бэлчээр Алшаа хойд бүс Хятад-Монголын хилийн шугам дагуу бий. Алшаа зүүн хошууны хот дүүргээс 6 цаг орчим зарцуулан хүрдэг. Ойр хавь нь говь уулаар бүрхэгдэх ба гар утасны сүлжээ ч муутай. Үүл, бороо, салхи ихтэй өдрүүдэд гар утасны сүлжээ огт үгүй болно. Ойр хавийн өндөрлөг газраар сүлжээ хайж явна.
Сэдийн хичээлийг таслуулахгүйн тулд цаг агаар муутай үед аав, ээж нь машинаа барьж сүлжээ хайдаг байна. Мөн хаврын эхээр хүйтэн байдгаас машиндаа хичээлийг нь оруулна. Сэд интернэт хичээлээрээ Монгол үндэстний яруу найраг, шинээр сурсан хятад үсгийг нь хараад аав ээж нь сэтгэл хангалуун байлаа.
- Цаг агаар муутай ч хичээлээ тасалдуулахгүй. Би эмч эсвэл жүжигчин болох хүсэлтэй хэмээн Сэд ярилаа.

