Төрийн зөвлөлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих нэгдсэн механизм 12-р сарын 31-нд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулахдаа, Синофармын China Bio-Ковид-19 цар тахлын эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин нь Үндэсний эм бэлдмэлийн хяналт удирдлагын газрын нөхцөл дагуулж зах зээлд гаргах зөвшөөрлийг авчээ.
Ингэснээр "Ковид-19" цар тахлын эсрэг вакциныг бүх иргэнд үнэ төлбөргүй хангах юм.
Шинжлэх ухаан, технологийн яам, Эрүүл мэндийн үндэсний хороо, Эм бэлдмэлд хяналт шалгалт хийх үндэсний газар, Гадаад харилцааны яам, Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны холбогдох албан тушаалтан, вакцин судлалын багийн мэргэжилтнүүд, Синофарм группийн хариуцлагатнууд "Ковид-19" цар тахлын эсрэг вакцины талаар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
