ӨМӨЗО-ны 2019 оны “Аюулгүй үйлдвэрлэлийн сар” сурталчлах, лавлах өдрийн арга хэмжээ 06 дугаар сарын 16-ны өдөр Хөххотод нээлтээ хийв. ӨМӨЗО-ны дарга, Өвөр Монголын Аюулгүй үйлдвэрлэлийн зөвлөлийн эрхлэгч Бү Шяолинь нээлтийн ёслолд оролцсон бөгөөд арга хэмжээний нээлтийг зарлалаа.

ӨМӨЗО-ны Байнгын хорооны орлогч тэргүүн, Өвөр Монголын Аюулгүй үйлдвэрлэлийн зөвлөлийн Байнгын хорооны орлогч эрхлэгч Ма Шюэжүнь нээлтийн арга хэмжээний үеэр үг хэлсэн байна.
Өвөр Монголын Аюулгүй үйлдвэрлэлийн зөвлөл, Хөххотын Засгийн газраас санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээний үеэр Өвөр Монголын Аюулгүй үйлдвэрлэлийн зөвлөл болон Хөххотын Аюулгүй үйлдвэрлэлийн зөвлөлийн гишүүн байгууллагууд үзэсгэлэн зохион байгуулж, аюулгүй үйлдвэрлэх, онцгой байдлын менежмент, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулыг бууруулах, гамшгийн яаралтай тусламж зэрэг холбогдох мэдлэгийг иргэдэд тайлбарлан, аюулгүй үйлдвэрлэлийн тухай асуун лавлах үйлчилгээ үзүүлсэн байна.
