solongonews
Ван И Их-20-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов
2021-06-30 10:22
Ван И Их-20-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов

    Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Их-20-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Бээжингээс ведио хэлбэрээр оролцов

Ван И:

- Өнөө үед дэлхий нийтэд цар тахлын байдал хүнд хэвээр байгаа бөгөөд эдийн засгийн сэргэлт тодорхой ялгаатай байна. Их-20 нь түншлэлийн үзэл баримтлалыг дэмжиж, таван чиглэлээр хүчин чармайлт гаргах ёстой.

Нэг. Эв нэгдэл, хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлж, цар тахлын эсрэг тэмцэлд манлайлах хэрэгтэй. Хятад улс өнөөг хүртэл 100 шахам орныг 450 сая гаруй тун вакцинаар хангаад байна.

Хоёр. Олон талт үзлийг дэмжиж, олон улсын дэг журмын тогтвортой байдалд эв нэгдлийг нэмэх.

Гурав. Дэлхийн эдийн засгийг сэргээхэд түлхэц өгөх үүднээс нээлттэй байдал, интеграцчлалыг үргэлжлүүлэх.

Дөрөв. Хүртээмжтэй, хуваалцах байдлыг тууштай үргэлжлүүлэх, тогтвортой хөгжлийн төлөө ажиллах чадварыг сайжруулах.

Тав. Асуудлын чиглэлийг баримталж, дэлхийн засаглалын тогтолцооны уян хатан чанарыг бэхжүүлэх ёстой гэсэн байна.

Мөн тэрээр:

- Хятадын Коммунист нам 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Хятадын Коммунист Нам бүх Хятадын ард түмнийг нэгтгэн удирдаж, Хятадын онцлог шинж, ард түмний өргөн дэмжлэгт нийцсэн Хятадын онцлогтой социализмын замыг нээсэн. Энэ нь Хятадын ард түмэнд ашиг тусаа өгөөд зогсохгүй, дэлхий нийтэд ашиг тусаа өгсөн. Хятад улс Их-20-ийн гишүүдтэй хамтран Ромын дээд хэмжээний уулзалтын амжилтыг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдлийг байгуулахад бэлэн байна гэж хэллээ.

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл