Бээжин-2022 оны өвлийн олимпын наадмын гол замын хөдөлгөөний төсөл болох Яньчин төмөр замын шугам 12-р сарын 01-нд албан ёсоор ашиглалтад орлоо. Мөн Яньчин өртөөний шинэ барилгыг нэгэн зэрэг ашиглалтад оруулав. Яньчин шугам нийт 9.33 километр урттай бөгөөд төлөвлөгөөний хувьд цагт 160 км хурдтай байна. Галт тэрэг нэвтэрсний дараа Бээжин хот болон Яньчин дүүрэг хоорондын эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэх бөгөөд зам шугамын дагуух газрын тээврийн нөхцөлийг сайжруулах болно.

Үүний зэрэгцээ энэ шугам болон Бээжин-Жанчхүү хурдны галт тэрэг нь Бээжингээс Өвлийн Олимпын Яньчингийн тэмцээний бүс рүү нэвтрэх чухал гарц юм. Мөн өвлийн олимпын чухал зам тээврийн байгууламж болох юм.




