Цагаан сар бол хятад үндэстний хувьд маш чухал баяруудын нэг бөгөөд “Хаврын баяр” гэж нэрлэдэг. Хятад хүмүүс цагаан сар ойртоход вааранд загас тэжээж, цагаан сараар иддэг заншилтай. Хятад хэлэнд “Юй /үлдэх, илүүдэл/” болон “Юй /загас/” нь ижил дуудлагатай байдаг учраас цагаан сарын баяраар загас идэх нь “Жил бүр илүүдэж, үлдэнэ” гэсэн бэлгэдэлтэй. Мөн хаалганыхаа гадна “Буян” буюу “Фү” үсгийг тонгоруулж наадаг нь “Дао /тонгоруулах/” болон “Дао /хүрч ирэх/” гэх хоёр үг нь ижил дуудлагатай байдаг учраас “Аз буян хүрч ирлээ” гэсэн бэлгэдэл санаа агуулдаг байна.

Цагаан сарын шинийн нэгэнд Хятадын умард нутгийн иргэд банш идэх заншилтай байдаг бол өмнөд нутгийн иргэд шүлхий будаагаар хийсэн “тан юань” нэртэй бөөрөнхий банш иддэг.

Хятадууд “Шинийн нэгэнд банш, шинийн хоёронд гурил” иддэг уламжлалтай. Банш иддэг заншлын хувьд хоёр зүйлийн тайлбар бий. Нэг нь банш ембүүний хэлбэртэй байдаг учраас нэгэн шинэ жилдээ олз омогтой байхын бэлгэдэл гэлцдэг. Нөгөө нь баншны дотор шанзтай байдаг учир аливаа сайн сайхан бүхнийг баншин дотор боосон хэмээн ойлгож, ирэх жилдээ өлзий хийморьтой байхыг бэлгэддэг байна.
