“Нээлттэй байдал, мэргэжлийн, оюун ухаан”-ы сэдвээр гурван өдрийн хугацаатай үргэлжлэх Далянь олон улсын аж үйлдвэрийн ⅩⅩⅡ үзэсгэлэн Далянь хотноо 10 дугаар сарын 10-ны өдөр нээгджээ.

Энэ үзэсгэлэнд Япон, Герман, Их Британи, Итали, Франц зэрэг 30 гаруй улс орон, бүс нутгийн 400 орчим компаниуд оролцсон бөгөөд эдгээрийн 35 хувь нь гадаад брэндүүд болох төдийгүй тоног төхөөрөмж 30 орчим хувийг эзэлж, материал, эд анги нь 50 гаруй хувийг эзэлжээ. Үзэсгэлэнд машин багаж хэрэгсэл, робот ба ухаалаг үйлдвэр, электроникийн үйлдвэр, тоног төхөөрөмжийн багаж хэрэгсэл, гагнах, зүсэх багаж хэрэгсэл, цутгах үйлдвэр, хуванцар резин үйлдвэр, үйлдвэрлэлийн цэвэрлэгээ, байгаль орчныг хамгаалах бүтээгдэхүүн, холхивч, үйлдвэрлэлийн хөнгөн цагаан, ложистик, сав баглаа боодлын тоног төхөөрөмж болон бусад салбаруудыг хамарчээ.
