02-р сарын 22-нд Төв засгийн газраас тусалсан Хонконг дахь дөрвөн олон нийтийн дүүрэгт түр тусгаарлах, эмчлэх байгууламжийг (Фанцан эмнэлэг) хуучин Шинь Тянь худалдааны төв, Чин И, Юань Лан Тань Вэй болон Хун Шуй гүүр зэрэгт газарт барьж эхэлжээ. Бүрэн ашиглалтад орсны дараа Хонконгт 14.000-17.000 тусгаарлах төхөөрөмж нийлүүлэх төлөвтэй байна. Тэдгээрийн дотроос Чин И түр эмнэлгийн барилгын ажил эхэлснээс хойш долоо өдрийн дараа хүлээлгэн өгөх болно.

Хонконгийн тахлын эсрэг ажилд эх газрын дэмжлэг үзүүлэх тусгай ангийн тусгаарлах, хорио цээрийн байгууламж барих багийн гишүүн Ше Хүй хэлэхдээ "Хонконгийн тахлын эсрэг ажилд эх газрын дэмжлэг үзүүлэх тусгай анги нь тусгаарлах, хорио цээрийн байгууламж барих багийг байгуулжээ. Хонконгт түр тусгаарлах, цэвэрлэх байгууламж барихтай холбоотой ажлыг төв засгийн газрын туслалцаатайгаар хэрэгжүүлнэ. Тусгай ангийнхан орон даяар хангамжийн материалаа цуглуулж, холбогдох материалын үйлдвэрлэл, нөөцийг яаралтай зохион байгуулж, хамтын хүчин чармайлтаар учир шийдэх бодлогын давуу талыг бүрэн тусгасан байна. Бид ард түмэн ба амь насаа тэргүүн байранд тавьж, цаг хугацаатай уралдан, Хонконгийн элэг нэгтнүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж, Хонконгийн хүндрэлийг аль болох хурдан даван туулахад нь туслах болно" гэв.
Энэ удаад баригдсан дөрвөн эмнэлэг нь бүгд түр тусгаарлах төв болно. Эмнэлэг барьж байгаа Хятад улсын барилгын олон улсын групп компанийн дарга Янь Жяньгүө хэлэхдээ, Хонконгийн цар тахлын тав дахь давлагааны эсрэг тэмцлийн хамгийн чухал цагт, Хятадын Барилга бүх хүчээрээ чармайж, бүх нөөцийг цуглуулан, Үханьд байгуулсан “Хүө Шэнь Шань түр эмнэлэг” , “Лэй Шэнь Шань түр эмнэлэг” ба Шэньжэнь олон улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх зочид буудлыг байгуулсан туршлагаараа Хонконгийн бодит хэрэгцээг бүрэн харгалзан, барилгын ажлын үүргээ биелүүлэх болно. Сүүлийн өдрүүдэд Хонгконгодбороо орж, зам хаагдав. Бид барилгын ажлын бүх хүндрэл бэрхшээлийг даван туулж, материалаа саадгүй оруулан, барилгын ажлыг шуурхай, эмх цэгцтэй хийж байна. Бид үүргээ чанар, тоо хэмжээгээр гарцаагүй биелүүлж, төв засгийн газраас Хонконгийн элэг нэгтнүүдэд үзүүлэх халамж хайрыг тууштай хэрэгжүүлэх болно гэж хэлэв.
