solongonews
Жао Лэжи Уругвайн ерөнхийлөгч Лакаллетай уулзав
2023-11-23 17:34
Жао Лэжи Уругвайн Ерөнхийлөгч Лакаллетай уулзав.

        Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи 23-ны өдөр Бээжинд Уругвайн ерөнхийлөгч Лакаллетай уулзав.

        Жао Лэжи хэлэхдээ "35 жилийн өмнө Хятад, Уругвай дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сорилтыг даван туулж, хоёр орон эв найртай зэрэгцэн оршиж, хамтдаа ялалт байгуулах, улс төрийн өөр өөр тогтолцоотой, эдийн засгийн хэмжээ нь өөр өөр улс орнуудын эв найртай зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах үлгэр жишээ болсон юм. Өчигдөр хоёр улсын төрийн тэргүүн нар Хятад, Уругвайн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо хамтдаа зарласан нь чухал үйл явдал болно. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдамжийг дагаж, бие биенээ хүндэтгэж, харилцан итгэлцэн, бие биенээ дэмжиж, "Бүс ба зам"-ыг чанартай хамтатган байгуулж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө өгөх ёстой. Ирэх онд хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын солилцооны 65 жилийн ой тохиох болно. БХАТИХ нь Уругвайн их хуралтай уламжлалт найрамдалаа хадгалж, солилцоог гүнзгийрүүлж, Хятад, Уругвайн харилцаанд хууль эрх зүйн хатуу баталгаа өгөхийг хүсэж байна" гэжээ.

        Лакалле хэлэхдээ "Уругвай, Хятадын харилцаа бат бөх үндэс суурьтай, харилцан итгэлцдэг. Миний айлчлал үр дүнд хүрч, хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоов. Уругвайн хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголт, энэ айлчлалын үр дүнг идэвхтэй хэрэгжүүлж, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын солилцоог эрчимжүүлж, Уругвайн, Хятадын найрамдлын талаарх олон нийтийн санаа бодлыг нэгтгэх болно" гэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл