solongonews
Хятадаас үзүүлж буй тусламжийн ”COVID-19”-ийн вакцин Намибид хүрлээ
2021-03-18 11:23
Хятадаас үзүүлж буй тусламжийн ”COVID-19”-ийн вакцин Намибид хүрлээ.

Хятадын Засгийн газраас Намибид туслалцаа үзүүлсэн “COVID-19”-ийн вакцин энэ сарын 16-ны өдрийн үдээс хойш Зимбабве улсын Харарегаар дамжин өнгөрч Намиби дахь Виндхук олон улсын нисэх онгоцны буудалд хүрлээ. Намиби улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Ндетва, Эрүүл мэндийн сайд Шангула, Хятад улсаас Намби улсад суугаа Элчин сайд Жан Имин нар угтан авч, онгоцны буудалд хүлээлгэн өгөх ёслолд оролцов.  

Жан Имин ёслол дээр хэлэхдээ “Хятадын засгийн газрын туслалцаа бүхий “COVID-19”-ийн вакцин хамгийн түрүүнд хүрсэн ирсэн нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ойг тохиолдуулан Намибийн ард түмэнд өгсөн үнэт бэлэг юм. Мөн ч энэ нь Хятад, Намиби улс төрийн өндөр харилцан итгэлцэл, гүнзгий найрамдлыг тусгасан байна. Хятадын вакцин Намибид  тусалж тахлыг аль болох хурдан даван туулж,  Намбиа улсын эдийн засгийг сэргээхэд хувь нэмэр оруулах гэж найдаж байна, 

Жан Имин мөн Зимбабве улсын засгийн газар вакцин тээвэрлэхэд туслах тусгай онгоц илгээсэнд талархал илэрхийлэв. Тэрээр “Зимбабвегийн өгөөмөр үйлдэл нь Хятад, Зимбабве, Намиби хоорондын ахан дүүгийн нөхөрлөл найрамдал, интернационализмыг бүрэн харуулсан юм” гэжээ.

Ндетва хэлэхдээ “вакцин бол тахлын эсрэг тэмцэхэд хамгийн чухал зэвсгийн нэг юм. Хятадын вакцинууд Намибид тахлыг даван туулах найдвар төрүүлж байна. Намиби улсад халдвар илэрсний дараа Хятад улс Намибид тахлын эсрэг хангамжийг үзүүлэв. Намиби улс Хятадын засгийн газар, ард түмэнд өгөөмөр хандив, тусламжид чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, мөн вакциныг цаг тухайд нь хүргэх ажлыг хөнгөвчлөх ажилд оролцсон Хятадын Элчин сайдын яам болон холбогдох хэлтсүүдэд талархал илэрхийлье. Энэ нь Намбиа, Хятад хоёр улсын найрамдал, эв нэгдлийг тод илэрхийлж байна. Намиби нь Намбиа, Хятадын найрамдлыг эрхэмлэдэг, Бид Хятадтай хамтран ажиллаж, тахалтай тэмцэж, хамтын хөгжилд хүрэхэд бэлэн байна” гэжээ.   

Шангула мөн харамгүй тусламж үзүүлсэн Хятадын засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Намиби улс цаг хугацаатай уралдаж, төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтыг үе шаттайгаар эхлүүлэх болно” гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл