"Түмэн газрын цайны зам" нь Хятадын Фүжянь мужийн Ү Ишань уулнаас эх авч, Жян Ши, Ху Нань, Хэ Бэй, ӨМӨЗО-г сундлан, Монгол Оросын хилийн хот Хиагтад хүрч, Төв Ази Европын олон орныг 130 километр замаар холбосон байдаг. Урьд цагт өрнө дорнын худалдааны харилцаанд маш чухал үүрэг гүйцэтгэж байсан юм.
"Танилцах аялал" нь Хятад, Монгол, Оросын "Цайны зам" олон улсын аялал жуулчлалын холбоо зохион байгуулж буй гурван орны хамтарсан аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээ мөн. Нээлтийн ёслолд Хятадын Фү Жянь, Жян Ши, Ху Нань, Ху Бэй, Хэ Бэй, Шань Ши муж, ӨМӨЗО, Монгол улсын Улаанбаатар хот, Оросын Ар Байгалийн хязгаар нутаг, Оросын холбооны Буриад улс, Эрхүү муж хамтран үйл ажиллагааны тунхагт гарын үсэг зуржээ.
Хятадын Аялал жуулчлалын үндэсний ерөнхий газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жан Лижүн: Энэ удаагийн хурлаар Хятад, Монгол, Орос гурван орон холбоо байгуулах ажлууд, ирэх жилийн ажлын төлөвлөгөө зэрэг талаар санал бодлоо гүнзгий солилцлоо.
