solongonews
Дотоодод 1 тохиолдол бүртгэгдэв
2021-09-02 16:37
Хятадад нийт 28 тохиолдол бүртгэгдэв.

     Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 09-р сарын 01-ний өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 28 бүртгэгдэж 27 нь гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн бол дотоодод 1 тохиолдол бүртгэгдэв. Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэнд Гуандүн мужид 9, Юүньнань мужид 8, Шанхай хотод 6, Жэжян мужид 1, Фүжянь мужид 1, Хүбэй мужид 1 тохиолдол бүртгэгджээ. Дотоодоос Юүньнань мужид 1 бүртгэгдэв.

        09-р сарын 01-ний өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 615 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 2 хүн бүртгэгджээ) байна. Нийт 89313 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 94326 болж, сэжигтэй тохиолдол 1 байна. Нийт ойр хавьталтай 1164509 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 18582 байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл