solongonews
Тяньвэнь-1 тандах аппарат зургаан анхдагч амжилт гаргав
2021-06-12 20:30
Тяньвэнь-1 тандах аппарат зургаан анхдагч амжилт гаргав.

  Хятадын Сансар судлалын үндэсний товчоо 06-р сарын 12-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, Ангараг гараг дахь анхны тандалтын ажлаа танилцуулав.

  - Хятадын Сансар судлалын үндэсний товчооны хэвлэлийн төлөөлөгч Шюй Хунлян:- Тяньвэнь-1 тандах аппарат даалгавраа амжилттай биелүүлсэн нь Хятад улсын сансар судлалын салбарт бие даасан инноваци, үсрэнгүй хөгжлийн гэрч болж байна. Тяньвэнь-1 нь Хятад улсын сансар судлалын түүхэнд “зургаан анхдагч” амжилтыг бий болгож чадсан юм. Тухайлбал: 1. Тандах аппаратыг анх удаа дэлхийн бөмбөрцгийг тойрог замаас Ангараг гарагийн тойрог зам руу шилжүүлж хөөргөсөн. 2. Гараг хоорондын анхны нислэг болно. 3. Харь гарагт анх удаа зөөлөн газардсан, 4. Анх удаа харь гарагийн гадаргууд тандалт хийв. 5. Анх удаа 400 сая километрийн зайнаас хэмжилт, хяналтын холбоог нэвтрүүлэв. 6.Ангараг гарагийн мэдээллийг анх удаа өөрөө урьдаж олж авсан болно.

 

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл