Хятад улсын гадаад валютын арилжааны төвийн энэ сарын 3-нд гаргасан мэдээгээр, юань, ам.доллар хоорондын ханш өсөөд 6.4565 болсон байна гэж мэдээлжээ. Энэ нь 2-ны өдрийнхөөс 24 нэгжээр өсөж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойших оргил үе болжээ.
Юань, ам.доллар хоорондын ханш өссөн гол шалтгаан нь Хятадын ардын банкнаас шинэ арга хэмжээ аваагүй, харин олон улсын зах зээлд ам.доллар болон бусад гол валют хоорондын ханш буурснаас боллоо. Ялангуяа Германы аж үйлдвэрийн үзүүлэлт өсөж, ам.доллар, евро хоорондын ханш буурснаас болсон юм. Шинэ бүртгэлээс үзвэл, ам.долларын үзүүлэлт 0.35 хувиар бууран 92.747 болж, фунт стерлинг болон ам.доллар хоорондын ханшид 5 сар турш хамгийн их бууралт гарчээ.
Сүүлийн үед юань, ам.доллар хоорондын ханш тодорхой хэмжээгээр хэлбэлзэж байна.
Юань, ам.доллар хоорондын ханш өсөв
2016-05-03 17:04
Юань, ам.доллар хоорондын ханш өсөв.
Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх
