solongonews
Морины толгойн хүрэл баримал эх орондоо буцаж ирлээ
2019-11-14 11:50
Морины толгойн хүрэл баримал эх орондоо буцаж ирлээ.


     Хятадын Бээжингийн Юань Мин Юань цэцэрлэгт байсан морины толгойн хүрэл баримал 100 гаруй жилийн дараа эх орондоо буцаж ирлээ. Юань Мин Юань цэцэрлэгийн морины толгойн хүрэл баримлыг буцааж өгөх ёслол 11-р сарын 13-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулагдав. Юань Мин Юань цэцэрлэгийн усан оргилуурын 12 жилийн амьтны тэргүүнийг урласан хүрэл баримлаас өнөөгийн байдлаар морины толгойн баримлыг оруулаад нийт долоон баримал эх ороондоо буцаж ирээд байна.
1860 онд Англи, Францын нэгдсэн хүчин Бээжинг довтолж, Юань Мин Юань цэцэрлэгийг цөлмөн, 12 амьтны хүрэл хөшөө бүгд ор сураггүй алга болсон. 2007 онд Хятадын бизнес эрхлэгч Хэ Хүншэнь дуудлага худалдаагаар морины толгойн баримлыг худалдан авч эх орондоо бэлэг болгожээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com,mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл