Энэ сарын 12-оос 26-ны өдрүүдэд Хятад улсын Жэжян мужид зохион байгуулагдсан “МISS ТОИRISМ QИЕЕN INТЕRNАТIОNАL” тэмцээний ялагчийн титмийг Монгол Улсын загвар өмсөгч, мисс Н.Ану зүүж, олон улсын хэмжээний томоохон тэмцээнд анх удаа тэргүүн миссээр шалгарлаа.


Мисс Н.Ану өмнө нь эх орноо төлөөлөн олон тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд 2015 онд Дэлхийн миссийн тэмцээнд оролцсон туршлагатай.

Тэмцээний дэд байранд Бельгийн мисс Каро Лилэйн Ф.Верла, гуравдугаар байранд Беларусийн мисс Дарья Колейчик оржээ. Мөн Польшийн мисс Жоанна Агнизска Фошемшиз дөрөвдүгээрт, Тайландын мисс Пимчанок Жичүү тавдугаарт тус тус шалгарсан байна.

Тэргүүн байрын мисс 10 мянган ам.долларын шагнал хүртсэн байна.


