solongonews
Цайны зам нь Хятадын 10 том олон улсын аялал жуулчлалын брэндээр жагсаагджээ
2016-02-19 11:15
Цайны зам нь Хятадын 10 том олон улсын аялал жуулчлалын брэндээр

ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооноос мэдээлснээр, Хятадын аялал жуулчлалын дүр төрхийг улам нэг алхам бүрдүүлэх, Хятадын аялал жуулчлалын олон улсын өрсөлдөөнийг дээшлүүлэх, дотоодын аялал жуулчлалын зах зээлийн хөгжлийг ахиулах зорилготойгоор улсын аялал жуулчлалын товчооноос саяхан Хятадын 10 том аялал жуулчлалын брэндийн анхны ээлжийн 12 брэндийг гаргасан байна. Үүнд, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны хэрэгжүүлж буй цайны зам аялал жуулчлалын маршрут хэсэг жагсаалтад оржээ. Цайны зам нь Хятадыг ОХУ, Европтой холбосон худалдааны зам болно. Сүүлийн жилүүдэд ӨМ нь Орос, Монголтой хиллэх давуу талаа гүйцэд бадруулан, Хятад, Монгол, Орос гурван улс 5 орон нутгийн аялал жуулчлалын хамтарсан хурлын механизмыг бий болгон, цайны замын соёлыг судлан гүнзгийрүүлэн, Хятад, Орос, Монголын цайны замын аялал жуулчлалыг нээн хөгжүүлэхийн зэрэгцээ цайны замын дагуу улс орнуудтай түмэн газрын цаны зам олон улс аялал жуулчлалын холбоог байгуулахыг ахиулна.

Цайны зам олон улсын аялал жуулчлалын брэндийг бий болгохыг ажлыг сайн хийхийн тулд, ӨМ-ын Аялал жуулчлалын товчооны хэрэгжүүлж буй цайны зам олон улсын аялал жуулчлалын холбоод нийт байгууллагаа нэгжтэй хамтран, брэндийг бий болгох дүрэм тогтоол, нийтлэг практикийг мөрдөж, аялал жуулчлалын нэгдсэн логоог хийн, ашиглах цар хүрээг тогтоож, брэндийн хэрэглээ болон сурталчилгааны зэрэг менежментийг хийн, цайны замын брэндийн олон улс дахь нэр нөлөөг тасралтгүй өргөтгөнө. Цайны зам олон улсын аялал жуулчлалын брэндийн иж бүрэн аялал жуулчлалын маршрут ажлыг сайн хийхийн тулд, ӨМ-ын Аялал жуулчлалын товчоо холбоо гишүүн байгууллагыг зохицуулан, бүс нутаг болон онцлогтой аялал жуулчлалын эх баялгийг нэгтгэн, иж бүрэн аялал жуулчлалын маршрутыг байршуулж төлөвлөнө. Мөн Улсын аялал жуулчлалын газар нь “Хятадын 10 том олон улсын аялал жуулчлалын брэндийн аялал жуулчлалын маршрутыг эмхтгэл”-ийг эмхтгэн найруулж, Хятадын аялал жуулчлалыг хилийн чанадад сурталчлах сайт, сурталчилгааны индэр, төлөөлөн удирдах газар зэрэг олон төрлийн арга замаар дамжин нийтэлж байна.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл