solongonews
Тян Ан Мэн талбайд улсын баяр тэмдэглэхтэй холбоотой цэцгийн мандлыг босгож эхэллээ
2016-09-21 21:10
Тян Ан Мэн талбайд улсын баяр тэмдэглэхтэй холбоотой цэцгийн мандлыг босгож эхэллээ.

       2016 оны Хятадын улсын баярыг тэмдэглэхтэй холбогдуулан Тян Ан Мэн талбайд “Улсаа ерөөх” цэцгийн мандлыг  9 дүгээр сарын 19-ний өдрөөс босгож эхэллээ. Цэцгийн мандлын өндөр нь 17 метр, сагсны өндөр нь 15.3 метр, диаметр нь 50 метр бөгөөд үүний дотор 300 гаруй хиймэл цэцгийг хатгажээ.

        Цэцгийн төрөл зүйлийн хувьд мандарваа, модон бадам, лянхуа, сарнай цэцгээр голлож, сагсан дээр нь “Улсаа ерөөе” болон “Улсын баяраа тэмдэглэе” гэсэн үг болон 1949-2016 гэсэн оныг бичиж, улсын сайн сайхныг бэлгэдэж байгааг илэрхийлсэн байна. Цэцгийн мандлын босгох ажил энэ долоо хоногийн сүүлээр шувтаргадаа орно.

Найруулагч: Болор
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл