1. Өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын их дээд сургуулиудад эрдмийн боловсрол эзэмших зорилготой урт хугацаагаар суралцаж буй оюутнууд Хятадад ирэх, мөн тэдний гэр бүлийн гишүүдийг тэдэнтэй хамт байх, зочлох зорилгоор Хятадад ирэхийг зөвшөөрч байна. Үүний тулд гадаад оюутнууд БНХАУ-ын их дээд сургуулиудад хичээлээ сэргээх хүсэлт гаргах боломжтой бөгөөд тухайн сургууль нь элссэн оюутнууддаа “Суралцаж буй гэрчилгээ” эсвэл “Сургуульдаа буцаж ирэхийг шаардсан гэрчилгээ” олгож, шинэ оюутнуудад “БНХАУ-д суралцах гадаад оюутнуудын виз мэдүүлэх маягт” /JW201 эсвэл JW202 маягт/ болон элсэлтийн бичиг олгоно. Оюутнууд их дээд сургуулиас олгосон холбогдох материалыг бүрдүүлсний дараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд урт хугацаагаар суралцах виз /X1 виз/ мэдүүлэх боломжтой. Жич: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны албан ёсны сайтад 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нийтэлсэн хувилбар /http://mn.china-embassy.gov .cn/chn/lsfw/qzyxg/qzjj/202206/t20220620_10706464.htm/-ын шаардлага, журмын дагуу виз мэдүүлэх хэрэгтэй.
2. Бээжингийн цагаар 2022 оны 08-р сарын 24-ний өдрийн 00:00 цагаас эхлэн суралцахаар оршин суух зөвшөөрөлтэй олон улсын оюутнууд дахин виз мэдүүлэхгүйгээр Хятадад нэвтрэх боломжтой.
