Азийн пара олимпын наадам тун удахгүй
2018-10-04 19:41
Азийн пара олимпын наадам энэ сарын 06-ны өдөр эхэлнэ.
Азийн пара олимпын наадам 10-р сарын 06-аас 13-ны өдрүүдэд Индонезийн нийслэл Жакартад зохиогдох болно.

Хятадын баг төлөөлөгчид энэ сарын 04-ний өдөр буюу өнөөдөр Жакартад төрийн далбаа мандуулах ёслол хийсэн байна. 377 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын баг төлөөлөгчдийн 232 нь тамирчин болох бөгөөд 06-аас 13-ны өдрүүдэд 43 улс орон, бүс нутгийн 3000 гаруй тамирчинтай хамт хүч чадлаа сорих юм байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
