Киноны орлого 6.7 тэрбум юанийг давав
2023-01-29 18:29
Киноны орлого 6.7 тэрбум юанийг давав.
Хятадын үндэсний татварын ерөнхий газрын мэдээлснээр, сар шинийн баярын амралтын үеэр үйлчилгээний салбар дахь хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 13.5 хувиар нэмэгджээ. Киноны орлого эрс сайжирсан байна. Баярын амралтаар долоон кино шинээр дэлгэцнээ тавигдсан бөгөөд 27-ны өдрийн 00:00 цаг хүртэл киноны нийт орлого 6 тэрбум 700 сая юаниас давсан байна.
Зөвхөн Бээжинд л гэхэд сар шинийн баярын эхний зургаан өдөрт киноны орлого 200 сая юаниас давсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.93 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн кино үзэгчид давхардсан тоогоор 3 саяас давсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10.84 хувиар өсжээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
