2020 он бол Хятад улс дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, ядуурлаас бүрмөсөн ангижруулах зангилааны жил юм. ХКН-ын удирдлага дор талуудын хүчин чармайлтаар Хятадын ядуу бүс нутагт асар их өөрчлөлт гарч, дундаж чинээлэг нийгмийг байгуулах замаар урагшилж байна.
Гуаншигийн Чиньжөүг "Хятадын хясааны нутаг" хэмээн нэрлэдэг, эндэхийн далайн бүтээгдэхүүн хясаа тэжээж үржүүлэх талбай, тоо хэмжээ зэргээрээ Хятадын өмнөд нутагтаа тэргүүлдэг. Тухайн бүсэд онцлох үйлдвэрийг хөгжүүлэн, топ аж ахуйн нэгжүүдийг дэмжин, хясааны стандарт үйлдвэрлэлийн үлгэр жишээ бүсийг хөгжүүлснээр иргэдийн амьдрал өдөр ирэх тусам сайжирч байна.
Гуаншигийн Чиньжөү нутгийн тэнгисийн бүсийн давсны хэмжээ нь тохиромжтой болохоор хясаа нь "тэнгисийн сүү" хэмээх сайхан алдартай байдаг. 50 насны дөрөө шүргэж яваа Гүө Тайжүн бол Гуаншигийн Чиньжөү хотын Лүнмэньган суурины иргэн, нэг насаараа тэнгисийн ашиг шимийг хүртэж ирсэн нэгэн. Өдөр болгон хясаа барьдаг болохоор тэр өөрийгөө "Хясааг хариулагч" гэж ярьж байлаа. Тэрээр хэлэхдээ, би 24 цагаар энд жижүүрлэдэг, хясааг манаж, олс дээсээ таслах, хулгайд алдах, салхинд туугдаж явахаас сэргийлдэг. Далай дээр ямар ч зүйл тохиолдож болзошгүй юм. Заавал ч үгүй тусгай хүн харж байхгүй бол болохгүй, тэр хүн нь би юм гэж билээ.
2019 оны байдлаар Чиньжөүгийн хясаа тэжээн үржүүлэх 10 мянга гаруй талбайтай, үйлдвэрлэлийн хэмжээ нь нь 274 мянган тонн, орлого нь 3 тэрбум юаньд хүрч, үржүүлэх, тэжээх, борлуулах гэсэн үйлдвэрлэлийн хэв маягийг бүрдүүлж, 60 мянга хүн тус салбарт ажиллаж байна.
Лью Шинфэн хэлэхдээ, манай Чиньжөүгийн хясааны борлуулалт маш сайн байна. Бид нэг хэмжээнд хүрсний дараа гадагшаа өргөтгөл хийх болно. Ингэхэд ихээхэн хөрөнгө мөнгө, технологи шаардагддаг. Энэ онд бид 13 сая юанийн хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байна.
