solongonews
Бээжин хот 2029 оны ”Дэлхийн архитектурын нийслэл хот” болов
2026-08-06 11:13
Бээжин хот 2029 оны ”Дэлхийн архитектурын нийслэл хот” боллоо.

ЮНЕСКО Бээжин хотыг 2029 оны ЮНЕСКО-Олон улсын архитекторуудын холбооны "Дэлхийн архитектурын нийслэл хот" болгон албан ёсоор хүлээн зөвшөөрснөө 8-р сарын 5-ны өдөр зарлав.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Халед Эль-Энани энэхүү шийдвэрийг Дэлхийн архитектурын нийслэлүүдийн хамтарсан хорооны зөвлөмжийн дагуу гаргасан гэж мэдэгдэв. Бээжин хот дэлхийн хамгийн баялаг архитектурын өвүүдийг ирээдүйн хот байгуулалтын үзэл баримтлалтай амжилттай хослуулсан бөгөөд хуучин хот, дүүргийн хамгаалалт, хот байгуулалтын шинэчлэлийн арга барил, архитектурын соёл нь соёлын өв, инновац, олон нийтийн хөгжлийн синергетик нөлөөг бүрэн харуулж чадсан байна.

Төлөвлөгөөний дагуу Бээжин хот 2029 онд жилийн турш үзэсгэлэн, хурал, боловсролын хөтөлбөр, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах бөгөөд мөн Олон улсын архитекторуудын холбооны Дэлхийн архитекторуудын их хурлыг зохион байгуулж, архитектур нь соёлын өвийг хэрхэн дэмжих, хүн ба байгалийн хоорондын эв найртай зэрэгцэн орших, хот байгуулалтын тогтвортой хөгжил зэрэг сэдвээр олон улсын арга хэмжээ зохион байгуулах болно.

"Дэлхийн архитектурын хот" төслийг ЮНЕСКО болон Олон улсын архитекторуудын холбоо хамтран 2019 онд байгуулсан. "Дэлхийн архитектурын нийслэл хот" цолыг Олон улсын архитекторуудын холбооны Дэлхийн архитекторуудын их хурлыг зохион байгуулж буй хотод олгодог. Өмнө нь сонгогдсон хотуудад Рио де Жанейро (2020), Копенгаген (2023), Барселона (2026) багтаж байна. 

Зохиогч: ЧЭНЬ МИНЛЭЙ, ЖҮ ШЮЙСУН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл