solongonews
Үндэстний нэгдэл хөгжлийн Хятад улсын түүхийг бичье
2017-08-09 21:13
Хятад улсын мужийн зэрэглэлийн ууган үндэстний цөөнхийн өөртөө засах орон байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр

Доорх хоёр зураг бол Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанхотын Хянган зээлийг харьцуулсан зураг болно. Хүн төрөлхтний түүхийн хөгжлийн хуудсанд 70 жилийн хугацаа бол хоромхон зуур төдий л. Гэхдээ нэг бүтээн байгууллын хөгжлийн ахицын явцад 70 жил нь гэрэл гэгээтэй хуудсыг үзүүлэв. 1947 онд Хятад улсын мужийн зэрэглэлийн ууган үндэстний цөөнхийн өөртөө засах орон болох Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдаж, Хятад улсын үндэстний цөөнхийн оронд өөртөө засах байгууллыг хэрэгжүүлэх үлгэр жишээ болов. Энэхүү байгууллын хэрэгжилт нь нэгдсэн олон үндэстэнтэй улсын цэцэглэл хөгжил, нэгдэл дэвшилд бат суурийг бүрдүүлсэн юм.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийнгол аймгийн Монгол дунд сургуулийн монгол хэлний багш ахлах ангийн сурагчдад хичээл орж байна. 1947 онд Өвөр Монголын сургуульд суралцаж байсан үндэстний цөөнхийн сурагч зөвхөн 22 мянга байжээ. 70 жилийн хөгжлөөр дамжин Өвөр Монголын Өөртөө Засах Орны хоёр хэлний сурган хүмүүжил нь эх хэл ба хятад хэлд нэвтрэхээр үндсэн зорилт болгож, сургуулиас өмнөх сурган хүмүүжлээс бага, дунд, их сургуулийн бүх шатанд үр дүнтэй золгуулж, багшийн эгнээ, заах материал, сургалт, сурагч элсүүлэх, ажил олголт зэрэг бүх талыг хамрав. Одоогоор Өвөр Монголд үндэстний дунд бага сургууль 502, сурагчийн тоо 300 мянгыг давав.

2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Шивээ үндэстний хүүхэн Күн Жянин түүний хайртай залуу Дин Чэньхао (Манж үндэстэн) хуримын ёслолдоо бэлтгэн тун завгүй байлаа. Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орны тарвагатай хотод олон үндэстнээс бүрдсэн айл гэр олон харагддаг. Күн Жяниний аав нь Шивээ үндэстэн, ээж нь Дагуур үндэстэн. Күн Жяниний хуримын хувцас нь Дагуур үндэстэн ба Шивээ үндэстний онцлогийг уялдуулсан байлаа.

Шиньжябы Уйгарын Өөртөө Засах Орны Кашгарын хуучин хотын цайны мухлагт Уйгар үндэстний иргэн цай ууж сууна.

Гуан Шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Нань Нин хотын И Фү бага сургуулийн хүүхэд үндэстнийхээ хувцсаар гоёж, Жуан үндэстний 3 дугаар сарын 3-ны баяраа тэмдэглэнэ.

100 мянган тонн бараа тээсэн чингэлэг Гуан Шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Чинь Жөүгийн гаалийн гарам дээр.

Нин Шягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орны Төү Инжэнь суурингийн хүнсний ногооны газарт Хотон үндэстний иргэн Ма Хуан гэргийтэйгээ ажиллаж байна.

Нин Шягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орны нуга газарт загас агнана.

2013 оны 10 дугаар сараас эхлэн “Лхасын хуучин хотыг хамгаалах тогтоол”-ыг хэрэгжүүлж эхэлснээр хууль тогтоомжийн хэлбэрээр Лхас хотын хуучин хот дүүргийг хамгаалж, хотын аялал жуулчлалын төрхийг дээшлүүлснээр барахгүй түүх соёлын дурсгалт зүйлсээ хамгаалах хуулийн ухамсрыг ч дээшлүүлэв.

Төвдийн Өөртөө Засах Орны Шинь Шэнцүн тосгон. Уул нь Сэнсен тосгон гэдэг. Сүм тойрон уул түшин суусан тосгон юм. Фү Жянь мужийн Төвдөд туслах ажилтны хүчин зүтгэлээр дамжин тосгоны ард улсын 318 замын хажууд нүүн шилжиж, шинэ амьдралаа эхлүүлэв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл