Та өөрийнхөө хамгийн сайн найз байж чадна
2015-12-28 18:21
Ямар ч хүнд гаднаа гаргахгүй асуудал тулгарч найз нөхөддөө ярилгүй өнгөрөх шаардлага гардаг. Яг энэ үед та өөр өөрийнхөө сайн найз болж дотоод хүнтэйгээ зөвлөлдөж чаддаг байх хэрэгтэй.
1. Ганцаардлаас айх хэрэггүй
Яагаад гэж үү? Яагаад гэвэл хүн ганцаараа байх тусам улам бие дааж, дотоод хүнтэйгээ илүү сайн ойлголцох чадварыг эзэмшдэг.
2. Өөртөө итгэл итгэлээ нэмэх
Таны ирээдүйн аз жаргал, баяр хөөртэй таны өөртөө итгэлтэй зан ихэд хамаардаг. Бүх өглөөг эерэгээр угтах дүрмийг өөртөө бий болго. Өглөө бүр өөрийгөө толинд хараад хамгийн цоглог жавхаалаг бүсгүй бол би гэж өөртөө урам өгч бай.
3. Сөрөг зүйлээс татгалзах
Хүн муу зүйлийн тухай бодох тусам тэр бодол нь биелээд байх шиг санагддаг. Ялангуяа эмэгтэй хүн ямар нэг зүйл болоход үргэлж муугаас нь боддог. Та өөдрөг бус хүн үү? Өөрөөсөө асуугаад үзээрэй. Нэн түрүүнд сөрөг бодлоосоо салж сайн сайхан зүйлд итгэж түүнийхээ төлөө зүтгэж байгаасай гэж хүсье.
4. Жижиг амжилтанд ч өөрийгөө магтаж урамшуул
Та бүхэн бүгд өөрийн гэсэн хүсэлтэй. Гэхдээ эмэгтэй хүнд үргэлж урам дутаж явдаг гэдгийг бид мэднэ. Та хүсэл мөрөөдлийнхөө төлөө жижиг амжилт гаргасан ч өөрийгөө шагнахаа мартаж болохгүй. Жишээ нь амттай зайрмаг, шинэ хувцас гэх мэт.
5. Өөрийнхөө зөвлөгөөг дага
Бүсгүйчүүд бид бүгд асуудал тулгарахад найзуудаасаа тусламж гуйж хэрхэн гарах арга замаа хамтдаа хайдаг. Гэвч асуудалтай нүүр тулгарахад бид юуг ч хийж чаддаггүй. Та өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсож өөртөө зөвлөгөө өгч сур. Энэ чанар бол хүний хамгийн үнэтэй чанарын нэг юм.
6. Өөрийн амьдралыг өөрийн гараар бүтээх
Танд хэцүү зүйл тохиолдоход цагаан морьтой хэн нэгэн ирж туслахыг хүлээх нь утгагүй хэрэг. Амьдралаа өөрийн гараар бүтээх тийм ч амар зүйл биш.
7. Зөн совингоо дага
Хүнд өөрийн гэсэн зөн совин байдаг. Гэвч харамсалтай нь бид энэ зүйлийг үргэлж анзаараад байдаггүй. Яг л энэ зүйл тохиолдох ёстой юм шиг эсвэл үүнийг хийх ёстой ч юм шиг. Ийм сонголтын үед та зөн совингоо дагаж байгаарай.
8. Өөрийнхөө “Тэргүүн хатагтай” байх
Хатагтай хүн биеэ зөв авч явж, бүсдад хүндлүүлдэг. Хүн эхлээд өөрийгөө хүндэлснээр бусдаар хүндлүүлдэг. Мөн бага зэрэг хувиа хичээсэн зан байхад алзахгүй.
9. Ганцаараа гадуур гарч зугаал
Хамгийн дуртай дуугаа сонсоод гадуур алхах сайхан. Өөртэйгөө болзоод үзээрэй. Хэр байх бол? Дэлгүүр хамт хэсэж, гоо сайхан хоолонд хамт орж, кино үзээд л. Замдаа шинэ танилтай болох ч юм билүү?
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
