solongonews
БНХАУ ”Яогань-30” цуврал хиймэл дагуулын зургаа дахь бүлгийг амжилттай хөөргөжээ
2020-03-25 11:39
БНХАУ ”Яогань-30” цуврал хиймэл дагуулын зургаа дахь бүлгийг амжилттай хөөргөжээ.

БНХАУ "Чанжэн-2-Си" зөөгч пуужингийн тусламжтайгаар алсын зайн тандалт судалгааны "Яогань-30" цуврал хиймэл дагуулын зургаа дахь бүлгийг амжилттай хөөргөлөө гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

Хиймэл дагуулуудыг Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Шичан сансрын буудлаас орон нутгийн цагаар 11 цаг 43 минутад хөөргөж, дэлхийн тойрог замд амжилттай оруулжээ. Хэчнээн хиймэл дагуул хөөргөсөн нь тодорхойгүй байна. Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар тэдгээрийг дэлхийн цахилгаан соронзон талбайг судлахад, мөн техникийн туршилт явуулахад ашиглах аж.

"Яогань" цуврал хиймэл дагуулыг шинжлэх ухааны туршилт явуулах, дэлхийн гадаргууг судлах, газар тариалангийн ургац хураалтын урьдчилсан таамаглалд болон байгалийн гамшгийн уршгийг арилгахад ашиглах зорилгоор бүтээжээ. 

"Яогань" цувралын анхны хиймэл дагуулыг 2006 онд хөөргөсөн байна. "Чанжэн" цуврал пуужингийн хувьд  329 дэх  удаагаа хиймэл дагуул хөөргөжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл