solongonews
Юунд уйлах ёстойгоо өвөөгөө насан өөд болоход л мэдсэн
2015-12-28 18:21
Тэр үед хорвоо ямар хатуу гэдгийг би мэдэрсэн. Авсыг тойрон хүрд эргүүлэн явахдаа ийм л зүйлд би уйлах ёстойгоо мэдсэн. Нулимсанд хүртэл гарах шалтгаан , цаг хугацаа чухал байдгийг би мэдсэн.
Нэгэн бороотой өдөр ээж намайг сургуулиас ирээд авлаа. Тэнгэр, ээж 2 их л гунигтай харагдана. “Хоёулаа нэг тийшээ явах хэрэгтэй байна” гээд намайг машинд суулгасан. Хаашаа гэж асуусан ч ээж юу ч хариулаагүй. Явж явж нэгэн цагаан том байшингийн гадаа зогслоо. Их олон хүн бужигнасан, өмнө нь ирж үзээгүй газар байлаа. Би гайхан байшин руу ороход хүн бүр уйлсан байв. Ээж рүү гайхсан харцаар хараад “Энд юу болоод байгаа юм бэ?“ гэж асуухад ээж бас л чимээгүй байлаа. Ээжийг даган явсаар хурлын заал шиг том өрөө рүү орлоо. 
 
Өрөөний голд авс, тойроод хүрднүүд , бас лам нар сууцгаасан байв. Тэр заалны хойморт дулаахан харцтай буурал толгойтой миний өвөөгийн зураг байлаа. Тэр үед хорвоо ямар хатуу гэдгийг би мэдэрсэн. Авсыг тойрон хүрд эргүүлэн явахдаа ийм л зүйлд би уйлах ёстойгоо мэдсэн. Нулимсанд хүртэл гарах шалтгаан , цаг хугацаа чухал байдгийг би мэдсэн. 
Яг үнэндээ өвөө минь харваад ухаангүй 3 хоносон юм байна лээ. Яагаад надад хэлээгүйг ээжээс асуухад “Өвөө чинь өөрөө чамд битгий хэлээрэй, миний охин шаналчихна“ гэж хэлсэн гэсэн. Би гэж хүн өвөөдөө эрхэлж, багаасаа л өвөөтэйгөө тоглож өссөн. Ганц амины хүүхэд нь байлаа. Одоо ч гэсэн чухал зүйл болох гэж байгаа бол өвөөдөө залбирахад бүх зүйл бүтдэг юм. Та минь үргэлж намайг тэнгэрээс хардаг гэдэгт би итгэдэг. Алдах гэж байхад бодолд минь орж ирэн намайг удирдаж, амжилт гаргахад минь сэтгэлд минь орж ирэн намайг баярлуулдгийг охин нь мэднээ. 
 
Би танийгаа үнэхээр их санаж байна. Ядаж ганцхан удаа тэврүүлээд духан дээрээ үнэрлүүлмээр байна. Даанч энэ зүйлс хүсэхээс цаашаа давах биш дээ. Гэхдээ зүүдэнд минь надтай уулзаж, хажууд минь байхгүй ч зүрх сэтгэлд минь мөнх оршдогт баярлалаа. 
Үнэ цэнийг бид хожим нь ухаардаг. Хэрвээ танд өвөө байгаа бол яг одоо тэврээд үнсээрэй. Үнсэж чадахгүй хол байгаа бол утас руу нь залгаад “Хайртай шүү“ гээд хэлээрэй. Хэзээ нэгэн өдөр буурал чинь хорвоогоос халин одоход хичнээн хайртай гэж хэлээд ч босож ирдэггүй юм байна лээ. Хичнээн их тэврээд ч амь ордоггүй юм байна лээ. Хөгшрөөд үглээ болсон ч битгий төвөгшөөгөөрэй. Би өвөөгийнхөө үглэхийг ганцхан удаа сонсох юмсан гэж боддог шүү. Та азай буурлуудынхаа төлөө сайхан амьдарч, сайн хүн болох ёстой шүү. 
Нийтлэгч : Гоо 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл