solongonews
Хятад улсын Үндэстний хэлний орчуулгын товчоо Өвөр Монголын Байран баруун хошууг дэмжив
2018-12-21 10:14
Хятад улсын Үндэстний хэлний орчуулгын товчоо Өвөр Монголын Байран баруун хошуунд очиж туслан дэмжих ажил өрнүүлэв.

    Хятад улсын Үндэстний хэлний орчуулгын товчооны дэд дарга Ли Ваньингаар ахлуулсан цэг тогтоон ядууг бууруулах ажлын дугуйлан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өвөр Монголын Байран баруун хошуунд хүрч соёлоор ба шинжлэх ухаан техник мэргэжлээрядуурлыг бууруулах ажил өрнүүлсэн байна.

Өмнөх хугацааны хянан судалсан байдлыг үндэслэж Хятад улсын Үндэстний хэлний орчуулгын товчооноос Байран баруун хошуунд 2.58 сая юаний өртөг бүхий монгол, хятад хэлний иж бүрэн 2 ухаалаг орчуулгын систем, хятад, монгол 50 иж бүрэн электрон толь бичиг, “ХКН-ын XIX их хурлын бичиг материалын эмхтгэл”, “ХКН-ын дүрэм”, “БНХАУ-ын хууль барих тайлбарын бүрэн бичиг”, “Хятад, Монгол шинэ үгсийн толь” зэрэг 20 гаруй төрлийн 2000 дэвтэр монгол ном бичиг хүргэв. Хятад улсын үндэстний хэлний орчуулгын товчооны ажилтан бас Байран баруун хошууны номын санд ном бичиг хандивласан байна. Энэ хугацаанд Хятад улсын үндэстний хэлний орчуулгын товчоо Байран баруун хошууны холбогдох байгууллага нэгжүүдийн ба орчуулгын тусгай мэргэжлийн ажилтанд үндэстний хэлний орчуулгын тухай эрдэм шинжилгээний ярилцах хурал хийсэн байна. Байран баруун хошууны Намын хороо, Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо, Засгийн газар, Улс төрийн зөвлөл, Ардын шүүх хороо, Дотоодыг хамгаалах товчооны холбогдох удирдлага, мөн хошууны холбогдох нэгжүүдээс нийт 130 гаруй хүн энэ удаагийн үйл ажиллагаанд оролцсон байна.

Хятад улсын Үндэстний хэлний орчуулгын товчооны дэд дараа Ли Ваньин яриа илтгэл тавьж, Байран баруун хошууны дарга Хувьсгалт баярын үг хэлэв.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл