Хонконгийн засаг захиргааны онцгой бүсээс сонгогдсон БХАТИХ депутат, УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны 30 шахам гишүүн G72 хурдны галт тэргээр тун удахгүй нээгдэх гэж буй XIII хугацааны БХАТИХ-ын анхдугаар чуулган, УТЗЗ-ний XIII хугацааны Бүх Хятадын хорооны анхдугаар чуулганд оролцохоор 03-р сарын 01-ний өдөр Шэнь Жэнээс Бээжин хотын зүг мордлоо.
Хурдны замаар хамтдаа зорчих ажиллагааг Хонконгийн засаг захиргааны онцгой бүсээс сонгогдсон БХАТИХ-ын депутат Ван Тинцүн, УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны гишүүн Лүн Зимин нар санаачлан "Xоёр чуулган"-ы Хонконгоос сонгогдсон зарим депутат, гишүүдийг урьж, хурдны галт тэргээр Бээжин хотыг зорих болсон байна. Хурдны замаар түргэн шуурхай, тав тухтай аялж, зам дагуух өнгө үзэмжийг сонирхон, Хятадын хурдны төмөр замын том амжилтыг мэдрэх болжээ.
