Хятадын тамирчид эмэгтэй ширээний теннисийн ганцаарчилсан тэмцээний бүх төрлийн алтан медалийг авлаа
2016-08-11 19:03
Хятадын баг тамирчид 10 алт, 5 мөнгө, 8 хүрэл медальтайгаар хоёрт бичигдэж байна.
Орон нутгийн цагаар 8 дугаар сарын 10-нд Рио олимпийн тэмцээнүүд тав дахь өдөртөө үргэлжилжээ. Хятадын баг тамирчдаас эмэгтэй хүндийг өргөлт болон эмэгтэй ширээний теннисийн төрөлд амжилттай тоглож, хоёр алтан медаль авсан байна.
Орон нутгийн цагаар 10-ны орой Америкийн баг тамирчид 11 алт, 11 мөнгө, 10 хүрэл медалийн амжилтаар жагсаалтыг манлайлж, Хятадын баг тамирчид 10 алт, 5 мөнгө, 8 хүрэл медальтайгаар хоёрт орж, Японы баг тамирчид 6 алтан медалийн амжилтаар гуравт бичигджээ.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх
