Хятадын Хэвлэл мэдээлэл, радио телевизийн ерөнхий газрын Киноны алба 12 дугаар сарын 31-нд гаргасан тоо баримтаас үзвэл, 2017 онд Хятад киноны тасалбарын нийт орлого 30 тэрбум 104 сая юаньд хүрч, киноны тасалбарын нийт орлогын 53.84 хувийг эзэлжээ. Тасалбарын орлого 100 сая юань хүрсэн 92 кино, үүнээс Хятад кино 51 байсан ба хотын кино театрт давхацсан тоогоор нийт 1 сая 620 мянган хүн кино үзсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18.08 хувиар нэмэгдсэн гэжээ.
Саяхан гаргасан энэ тоо баримтаас үзвэл, 2017 онд Хятадад үйлдвэрлэсэн кино 970, үүнээс түүхэн кино 798, анимейшэн кино 32, шинжлэх ухаан боловсролын кино 68, баримтат кино 44, онцгой төрлийн кино 28 байжээ.
2017 онд 13 Хятад киноны тасалбарын орлого 500 сая, 6 киноны орлого 1 тэрбум юань хүрчээ.
