solongonews
Тал нутагт “том” зам харилцаа бүрдлээ
2021-01-11 11:45
Тал нутагт “том” зам харилцаа бүрдлээ.

  Хөххот - Бээжин хүрэх хурдны төмөр зам нэвтэрснээр орны төвөөс улсын нийслэл ортол ердөө хоёрхон цаг зарцуулах болов. “Өглөөний цайгаа Хөххотод уугаад, үдийн үеэр Бээжингийн шарсан нугасыг амтлах” гэсэн Хөххотынхны хүсэл  ийнхүү биеллээ.

Хөххотод хурдны төмөр замтай болсноор Өвөр Монгол орны хурдны төмөр замгүй байсан түүхийг эцэслүүлэв. 

        Хөххотын зам харилцааны нөхцөл сайжирсан нь мөн “XIII дугаар таван жил”-ийн хугацаан дахь Өвөр Монгол орны зам харилцааны бүтээн байгуулалтын маш өндөр хөгжлийн нэг билээ. “XIII таван жил”-ийн хугацаанд Өвөр Монгол орны хурдны төмөр зам, онгоцны буудал, хөдөө тосгоны авто зам, хурдны авто зам зэргийг багтаасан “том” зам харилцааны бүтээн байгуулалт тасралтгүй түргэсч, тал нутгийн олон түмний явж суухад маш хялбар нөхцөл бүрдүүлж өгсөн байна.

        Баяжъя гэвэл эхлээд замаа зас гэдэг.  “XIII дугаар таван жил”-ийн хугацаанаас хойш Өвөр Монгол орны авто замын зам харилцааны бүтээн байгуулалт илэрхий сайжирч, нийт орны 12 аймаг, хотын суугаа газарт бүрт хурдны засмал зам нэвтэрч, нийт орны хэмжээнд 103 хошуу, шянь, хот дүүрэгт бүр нэгдүгээр зэрэглэлээс дээших авто зам нэвтэрч, шаардлагатай нөхцөлд хүрсэн засаг захиргааны гацаа тосгон бүрт хатуу хучилттай зам нэвтэрснээр аянчны машин тэрэг гацаа тосгонд хүртэл нэвтрэх болов. Улмаар чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрт ялалтыг олоход зам харилцааны үндсэн баталгаа хангасан. 2020 оны 11 дүгээр сарын эцсийг хүртэл нийт орны “XIII таван жил”-ийн авто зам, усан замын зам харилцаа тээврийн тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт 299 тэрбум юаньд хүрчээ. 2020 оны сүүлч хүртэл нийт орны унаа тэрэг нэвтэрсэн авто замын ерөнхий урт 210 мянган километрт хүрч, 2015 оныхоос 35 мянган километр нэмэгдсэн байна.

        “XIII таван жил”-ийн хугацаанд Өвөр Монгол орны хурдны авто зам тасралтгүй төгөлдөржиж, 2020 оны төгсгөл хүртэл нийт орны машин тэрэг нэвтэрсэн хурдны авто замын ерөнхий урт 6985 километрт хүрчээ. Зам болох Бээжин — Шинжаан хүрэх хурдны авто замын Өвөр Монгол дахь хэсэг бүх шугамаараа тэрэг нэвтэрч, Бугат — Муумянган хүрэх хурдны авто замын Бугат — Ордос хүрэх хэсгийг бүтээн байгуулж дуусган машин тэрэг нэвтрүүлэв. Улсын хурдны авто зам болох Дань Дүн— Шилийнхот хүрэх, Рүн Чэн — Ү Хай хүрэх, Найман — Ен Көү хүрэх  авто замын Өвөр Монгол дахь хэсгийг төдөлгүй бүтээн байгуулж дуусгав. Гадаадын улсууд руу нэвтрэх муж хурдны авто замыг долоон зурвас шинээр нэмж бүтээн байгуулсан. Өвөр Монгол орны гадаад улс руу нэвтрэх хурдны авто зам 21 зурвас болж, 13 хошуу, шяньд анх хурдны авто зам нэвтэрч, хурдны авто зам нэвтэрсэн хошуу, шянь, хот дүүрэг 64 болсон байна.

        Хурдны төмөр зам нэвтэрснээр хөгжлийн эрч улам чангарсан. 2018 оны сүүлчээр Тунляо — Шинь Ян хүрэх хурдны төмөр зам нэвтэрсэн нь Өвөр Монгол орон нийт улсын хурдны төмөр замын сүлжээнд албан ёсоор орсны бэлгэ тэмдэг болжээ. Хөххот — Бээжин хүрэх хурдны төмөр зам 2019 оны сүүлчээр бүх шугамаар тэрэг нэвтэрч, орны төв ба улсын нийслэлийн зайг улам ойртуулсан байна. Бээжин — Шинь Ян хүрэх төмөр замын Улаанхад — Харчин зүүн өртөө хүрэх хэсэг бас 2020 оны 07 дугаар сард бас галт тэрэг нэвтрэв. Үүнээс гадна, Жи Нин — Да Тун хүрэх хурдны төмөр зам, Бугат — Яргай хүрэх хурдны төмөр замын төрөл зүйлийн барилгын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Одоо ажил ид өрнөж, Өвөр Монгол оронд удалгүй бас хоёр зурвас хурдны төмөр зам нэмэгдэх баяртай мэдээ уламжлагдлаа. “XIII таван жил”-ийн хугацаанд Өвөр Монгол орон төмөр замын гол төрөл зүйлийн бүтээн байгуулалтад нийт 54.2 тэрбум юаний хөрөнгө оруулж, 2020 оны эцсийг хүртэл Өвөр Монгол орны хариуцан хийж байгаа төмөр замын ерөнхий урт 15 мянган километрт хүрч, 2015 оныхоос 10.5 хувиар нэмэгдэж, улсын хэмжээнд хариуцан хийж байгаа төмөр замын сүлжээний нийт уртын 10.6 хувийг эзэлж, улсын хэмжээнд тэргүүлжээ.

        “XIII таван жил”-ийн хугацаанд Өвөр Монгол орны онгоцны буудлын бүтээн байгуулалтын алхам мэдэгдэхүйц түргэсч, Хөххотын шинэ онгоцны буудлын барилгыг бүх талаар эхлүүлж, Хөлөнбуйр, Тунляо, Ордос зэрэг онгоцны буудлыг өөрчилж бүтээн байгуулах барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулав. Хөвөөт шар хошуу, Ар Хорчин хошууны нийтийн хэрэглээний онгоцны буудлыг ашиглалтад оруулж, Мориндаваа Дагуур үндэстний өөртөө засах хошуу, Урадын дунд хошуу зэрэг нийтийн хэрэглээний онгоцны буудлын барилгыг эхлүүлжээ. 2020 онд нийт орны ард иргэдийн хэрэглээний онгоцны буудлын тоо 40 болж, улсын хэмжээнд хоёрдугаарт жагссан байна. Одоо манай орны дотор бүртгүүлсэн агаарын аяллын 16 аж ахуйн нэгжтэй болж, “XIII таван жил”-ийн сүүлчийнхээс долоо нэмэгдэж, “XIII таван жил”-ийн эхний дөрвөн жилд орны хэмжээнд зорчигчдын зөөврийн онгоцны буудлын зорчигч тээвэр жилд дунджаар 13 хувиар нэмэгдсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл