solongonews
“Хятад улсын биологийн олон янз байдлын хамгаалалт” цагаан номыг нийтлэв
2021-10-08 16:13
“Хятад улсын биологийн олон янз байдлын хамгаалалт” цагаан номыг нийтлэв.

Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба 08-нд “Хятад улсын биологийн олон янз байдлын хамгаалалт” цагаан номыг нийтлэв.

Цагаан номд танилцуулснаар “Биологийн олон янз байдлын конвенц”-д хамгийн түрүүнд гарын үсэг зурсан, батлан зөвшөөрсөн гэрээлэгч талын нэгний хувьд Хятад улс биологийн олон янз байдлыг хамгаалахыг дээд хэмжээнд чухалчилсаар ирсэн бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах ажил цаг үетэй зэрэгцэн урагшлах, хөгжилд шинийг санаачлахыг тасралтгүй ахиулж, илэрхий үр бүтэмжид хүрч, биологийн олон янз байдлыг хамгаалах Хятад улсын онцлог бүхий арга замыг нээсэн юм. Хятад улс цаашид биологийн олон янз байдлыг хамгаалахыг улс орны стратеги болгон дэвшүүлж, бодлогын хууль дүрмийн системийг боловсронгуй болгож, биологийн олон янз байдлын засаглалын чадвараа улам нэмэгдүүлэх болно.

Цагаан номд: Биологийн олон янз байдал алдагдаж буй дэлхийн чанартай сорилтын өмнө улс орнууд хүндрэл бэрхшээлээ хамтатгасан хувь заяаны хамтын цогц байх ёстой. Хятад улс олон талт үзлийг тууштай хэрэгжүүлэн, биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар хүн ба байгалийн амьдралын хамтын цогцыг байгуулах болно. Хятад улс ямагт түмэн бодис эвсэг зохицонгуй үзэсгэлэнт сайхан гэр орны хамгаалагч, бүтээн байгуулагч, хувь нэмэр оруулагч нь байх бөгөөд хүн ба байгаль эвсэг зохицонгуй хамт оршихын сайн сайхан хэтийн зорилтыг биелүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулан, хамтдаа илүү сайн сайхан дэлхийг бүтээн байгуулах болно гэж тэмдэглэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл