solongonews
Төвөдийн бүх төрлийн соёлын өвийг хамгаалахад асар их мөнгө зарцуулж байна
2021-07-31 22:36
Хятад улс Төвөдийн бүх төрлийн соёлын өвийг хамгаалахад асар их хөрөнгө мөнгө зарцуулж байна.

Долоодугаар сард  Хятадын Лхас хотод уулс нь ногоон, ус нь цэнхэр, жуулчид маш ихээр цуглажээ. Дэлхийн соёлын өвийн дурсгалт газар болох Норбулинка руу алхаж явахад уянгат буун тэнгэр баганадсан моднуудын цаанаас эгшиглэн, чихнээ дуурсах энэ буунд Төвөдийн соёлын ертөнцийн "амьд хэлбэр" нүднээ тодорном.

Уг нь гар урчууд ая дуу аялуулан хэдэн мянган жилийн турш уламжлагдаж ирсэн Төвөдийн барилга болох Норбулинкагийн алтан дээвэр болон алтаар хийсэн дээврийг шинэчлэх ажилд хөг нэмж байсан аж.

Норбулинка нь 1751 онд баригдсан бөгөөд Төвөдийн хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй ордны барилга юм. 2001 оны 12-р сард Норбулинка нь Дэлхийн соёлын өв болох Потала ордны өргөтгөлийн төслийг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулсан билээ.

Энэхүү засварын төслийг 2020 оны сүүлээр эхлүүлсэн юм. Энэхүү төсөлд цэцэрлэгт хүрээлэнгийн эртний 9 барилга байгууламж, 855 метр квадрат хавтгай метр талбайтай алтан дээврийн хэсэг, 10.000 гаруй квадрат хавтгай метр талбайтай Агат болон туслах соёлын дурсгалууд багтаасан засварын ажлууд болно. Улсаас энэ зорилгоор 38.68 сая юань тусгай хөрөнгө буулгажээ.

"Соёлын дурсгалт зүйлийн аюулгүй байдлыг хангах үүднээс засварын явцад соёлын дурсгалт зүйлийн анхны байдлыг өөрчлөхгүй байх, хамгийн бага хэмжээд оролцоо хийх зарчмыг чанд баримталж ажиллаж байна. Бүх засвар үйлчилгээ, засварын ажил нь ихэвчлэн уламжлалт техник дээр суурилдаг байна" хэмээн Норбулинкагийн менежментийн газрын холбогдох ажилтнууд хэлж байв. Одоогийн байдлаар нийт төслийн тал хувь нь дууссан бөгөөд бүх ажил эмх цэгцтэй явагдаж байна.

Норбулинка бол Төвөдийн соёлын гайхамшигтай өв соёлыг харуулах бичил ертөнц юм. Төвөдийг тайван замаар чөлөөлснөөс хойш Хятад улс Төвөдийн уламжлалт соёлыг хамгаалах, хөгжүүлэхэд ихээхэн хүч оруулж, Төвөдийн олон тооны соёлын дурсгалт зүйлс, шилдэг уламжлалт соёлыг үр дүнтэй хамгаалах, өвлүүлэх, сурталчлахад асар их хүний хүч, санхүүгийн болон материаллаг нөөцийг оруулсан байна.

Мэдээллээс харахад өнөөг хүртэл Төвөд оронд 4277 төрөл бүхүй соёлын дурсгалт газар буй. Түүний дотор янз бүрийн түвшний соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах 2882 нэгж байдаг. Потала ордон, Норбулинка, Их Жуу сүм болон бусад соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, засварлахад асар их хэмжээний хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлсээр байна. 1989-1995 онуудад Потала ордныг засаж, талбайг өргөтгөхөд 200 сая гаруй юанийн хөрөнгө оруулжээ. 2018 оны сүүлээр 300 сая юанийн үндэсний хөрөнгө оруулалттай Потала ордны соёлын дурсгалт зүйлсийг (эртний баримт бичиг) хадгалах, ашиглах төслийг албан ёсоор эхлүүлэв. 2006-2020 онуудад Төвөдийн музейн сэргээн босголт, өргөтгөлийн төсөл зэрэг 155 соёлын дурсгалт зүйлийн хамгаалалтын нэгжийн засвар үйлчилгээний төслийг хэрэгжүүлэхэд 3.4 тэрбум гаруй юань тохируулжээ.

Үүний зэрэгцээ Төвөд анагаах ухааны өв залгамжлал, хөгжлийг дэмжихэд  хятадын төрөөс ихээхэн  мөнгө гаран Төвөдийн анагаах ухааны их сургуулийг байгуулж, 7000 гаруй Төвөдийн анагаах ухааны мэргэжилтэн бэлтгэсэн байна. 2020 оны байдлаар Төвөдийн анагаах ухаан, одон орны хуанлийн талаарх эртний 145 номыг эмхэлж хэвлүүлжээ.

Норбулинкагаас зүүн зүгт хэдэн км Дэлхийн соёлын өв Потала ордны ард байрлах Лонвантань цэцэрлэгт хүрээлэнд Лхас хотын "Дөрөв дэх Төвөдийн дуурийн тоглолт" дөнгөж өндөрлөж байна. Соёлын биет бус өвийг ард түмэнд тустай сурталчлах нь төслүүдийн нэг болно. Лхас хотын "Төвөдийн дуурийн тоглолт" 2018 оноос эхэлж. Төвөд ардын 30 гаруй дуурийн баг ээлжлэн тоглодог юм. Нийт үзэгчдийн тоо 100,000 давсан байна.

Лхасын соёлын биет бус өвийн төвийн ажилтан Луо Сан хэлэхдээ "Төрийн зүгээс хүчтэй дэмжлэг үзүүлснээр эртний Төвөдийн дуурь эрч хүчээр дүүрэн байна!"

2006 оноос хойш хятадын төв засгийн газар Төвөдийн үндэсний биет бус соёлын өвийг төлөөлөх соёлын биет бус өвийг хамгаалах, ашиглах төслийн баазыг байгуулахад 200 гаруй сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг тоо баримт харуулж байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл